УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай багц хуулийн төслүүд, мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын, УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг ойрын үед хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тиймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл захирамж гаргаж, намрын ээлжит чуулганы хугацааг түр сунгалаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.