Төрийн байгуулалтын байнгын хорооны баасан гаригийн хуралдаанаар зарим Дэд хорооны даргын асуудлыг хэлэлцжээ. Шинээр Сонгогчийн бүртгэлийн, Өргөдөл гомдлын, Улаанбаатарын утааны эсрэг дэд хороо байгуулж буй. АН, МАН-ынхан эдгээрийг 1:2 харьцаатайгаар “хувааж” авахаар зөвшилсөн. АН-д Сонгогчийн бүртгэлийн дэд хороо ногдсон бөгөөд тэд З.Энхболдыг даргад нь дэвшүүлсэн юм. Үүнийг Байнгын хороо дэмжлээ.
Мөн МАН-ын бүлгээс Өргөдөл гомд лын дэд хорооны даргаар Д.Дондогийг, Нутгийн удирд лагын дэд хорооны даргаар Д.Загджавыг томилуу лахаар оруулсан нь дэмжлэг хүлээсэн байна. УИХ-ын Халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хороо илүү хариуцлага хүлээдэг. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д олон жил ажилласан гишүүдээс сонгож оруулдаг.
Тус дэд хорооны даргаар Ч.Улааныг томилуулах саналыг МАН оруулсан аж. Мөн Ёс зүйн дэд хорооны даргаар Г.Баярсайханыг улираав.