УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлжээ
Монгол Ардын намын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар шинэ УИХ-ын даргын нэрийг тодруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон С.Амарсайхан нарыг нэр дэвшүүлжээ. Харин С.Амарсайхан нэрээ татаж, С.Бямбацогт Удирдах зөвлөл дэмжлээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Улмаар ТББХ хуралдаж, УИХ-ын чуулганаар эцэслэнэ.
2026-04-02
АН-ын аймаг, дүүргийн намын хорооны дарга нар тодорлоо
АН-ын аймаг, дүүргийн намын хороод уржигдар хуралдаж, даргаа болон ҮБХ-нд илгээх гишүүдээ сонгосон. Зарим намын хорооны санал хураалт үүр цайтал үргэлжилсэн бол заримынх нь дүн өчигдөр ч гараагүй байлаа. Ямартай ч УИХ-ын гишүүдээс нь С.Эрдэнэбат Дархан-Уул, П.Батчимэг Өвөрхангай, Ж.Батсуурь Сүхбаатар, П.Мөнхтулга Архангай аймгийн, О.Амгаланбаатар Баянгол, А.Ганбаатар Баянзүрх, Ц.Баатархүү Чингэлтэй, Х.Болормаа Сүхбаатар, Б.Түвшин Хан-Уул дүүргийн намын хорооны даргаар сонгогджээ. Мөн Г.Цамбагарав Багануур, Н.Гансүх Налайх, Ц.Эрдэмбилэг Багахангай, П.Галиндэв Сонгинохайрханы намын хороог тэргүүлэхээр болсон байна.
2026-03-25
МАН нэгдсэн чуулганд ирцээ бүрдүүлнэ гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанд 40 гишүүн танхимаар, намын дарга Н.Учралын БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан явсан 12 гишүүн нь онлайнаар оролцжээ. Пүрэв гарагт болох нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулахаар хуваарьт оруулсан байна. Тиймээс пүрэв гарагт МАН-ынхан ирцээ бүрдүүлж чадна хэмээн бүлгийн дарга нь уламжлав.
2026-03-24
АН-ын ҮБХ-ны шинэ бүрэлдэхүүн өнөөдөр тодорно
АН-ын бүх шатанд дотоод сонгууль өрнөж буй. Өчигдөр тус намын аймаг, дүүргийн намын хороод тус бүрдээ хуралдаж, эдгээр нэгжийн дарга болон Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүнийг тодруулах сонгуулиа хийв. Аймаг, дүүргийн намын хорооны даргад нэрээ дэвшүүлэх хүмүүсийг энэ сарын 22-ны 12.00 цаг хүртэл бүртгэсэн байна. Мөн шинэчилсэн дүрмийн дагуу тус намын ҮБХ-нд нийт 378 гишүүн сонгох юм.
2026-03-24
Зөвлөлдөх зөвлөлд Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан тэргүүтэй есөн хүнийг томилов
Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдийн бодлыг сонсохын тулд “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх санал асуулга явуулахаар Засгийн газраас шийдвэрлэжээ. Санал асуулгын эхний шатыг энэ сарын 27-ноос ирэх сарын 3, дараагийнхыг дөрөвдүгээр сарын 11-12-нд зохион байгуулах нь.
2026-03-20
АН: Авлигажсан системийг МАН 10 жилийн турш угсарсан
Ардчилсан намаас пүрэв гараг бүр хийдэг “4:11 мэдээллийн цаг”-т УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд оролцож , МАН-ынхан парламентын дархлаа, засаглалыг сулруулж, авлигын асуудал сөхсөн хүн бүрийг ёс зүйгүй гэж үзэн УИХ-аас эгүүлэн татахаар санаархаж буй талаар мэдэгдлээ.
2026-03-13
ИЗНН-ын Онц их хурал өнөөдөр болно
ИЗНН-аас УИХ-д сонгогдсон гишүүн Р.Батболд, намын дэд дарга С.Батбаатар тэргүүтэн өчигдөр мэдээлэл хийв. Улс төрийн намууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн боловсруулж, Дээд шүүхэд материалаа өгч, түрүүчээс нь бүртгээд явж буй.
2026-03-09
МАН-ын Бага хурлаар зарим сайдад хариуцлага тооцно
МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдахаар болсон. Үүгээр намын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэн улс төрийн илтгэл тавьж, Засгийн газрын үйл ажиллагаа, намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ гэж буй. Тэгвэл үүнээс гадна зарим сайдад хариуцлага тооцож, өөрчлөх асуудлыг ярилцахаар төлөвлөсөн сурагтай.
2026-02-27
СДМЭХ-ны ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг сонголоо
МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо (СДМЭХ)-ны ээлжит бус их хурал өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Хуралд МАН-ын дарга Н.Учрал оролцож, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм. Их хурлын нийт 453 төлөөлөгч нууц санал хураалтад оролцож, нэр дэвшигч Д.Үүрийнтуяаг 99.7 хувийн саналаар сонгожээ. Ингэснээр түүнийг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон тогтоолыг баталсан юм.
2026-02-16
А.Отгонбаатар авах эрхгүй санхүүжилтээс татгалзсан дүр эсгэв
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар төрөөс олгох санхүүжилтийг авахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн бичгийг СЕХ-нд илгээсэн тухай цахим хуудсандаа нийтэлжээ. “Улс орны эдийн засаг хүнд, ард түмний амьдрал ядуу байгаа учраас төсвөөс нэг ч төгрөг авахгүй” хэмээн “эх орончийн” дүр үзүүлэх гэж тэрбээр оролдов. Гэтэл үнэндээ тус намынхан төрөөс санхүүжилт авах хуулийн бусад шаардлагыг хангаагүй учраас төсвөөс мөнгө авах эрхгүй юм байна.
2026-02-04
“Нээлттэй, цэгцтэй АН” үндэсний аян эхлүүллээ
АН-аас “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аяныг өчигдрөөс эхлүүлж буйгаа зарлалаа. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж, Дээд шүүхээр баталгаажуулсан үндсэн дүрэм, хөтөлбөрийнхөө хүрээнд тус намынхан бүх шатандаа дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж эхэлж буй нь энэ юм. Тэд хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10 хүртэл гишүүдийн бүртгэлээ шинэчилнэ. Үүний тулд AN+ хэмээх гар утасны аппликэйшн зохиожээ. Гишүүд нь үүгээр дамжуулан бүртгэлээ шинэчлэх юм байна.
2026-02-02
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах асуудлыг би өөрийн бланк дээрээ өргөн барина
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл өглөө. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдрийн төрд хамгийн хэрэгтэй байгаа цомхон төрийн бодлогыг баримтлах хэрэгтэй. Манай намын бүлгээс дэд сайдын томилгоог цуцал гэдэг шаардлагыг тавьсан. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ дахь ардчилсан намын бүлгээс засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлэх тухай бид өмнө мэдээлсэн. Сая бүлгийн хурал
2025-12-22
МАН-ынхан намын дарга, үндсэн дүрмээ бүртгүүлэхээр хандав
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар уржигдар намын даргаар Н.Учрал сонгогдсоныг баталгаажуулах, мөн үндсэн дүрэм, хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд өгчээ. Тус нам шинэ даргаа сонгож, үндсэн дүрмээ батлах Их хурлыг яг сарын өмнө хийсэн. Гэвч материалаа хүргүүлэхийн тулд ийнхүү удсан байна.
2025-12-19
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгов
ХҮН намын ээлжит VIII Их хурал бямба гарагт болж, үндсэн дүрмээ хэлэлцжээ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхээр батлуулах ёстой. Үүний дагуу тэд дүрмээ хэлэлцэн баталсан байна. Мөн намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийг сунгах, эсэхийг шийдэв. Тус намын Их хурлын төлөөлөгчдийн 91.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжилсан аж. Ийнхүү түүний бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээр сунгасан байна.
2025-12-15