“Москва Опен” тэмцээний эхний таван тавилын дараа “А” ангилалд ОУМ Б.Гүндаваа 2.5, “В”-д их мастер Б.Мөнгөнтуул 4, ФМ Г.Мөнхгал 2, З.Бямбаа 1.5, “С” зэрэглэлд ФМ У.Насанжаргал 4, С.Билгүүн 3.5, спортын мастер С.Ган-Од 3, Б.Энхсайхан 2.5, дэд мастер Б.Билэгжаргал, Р.Амгаланбаатар, ФМ Б.Ану, А.Энхтуул нар 2, спортын мастер Р.Энхбат 1.5 оноотой байна. Их мастер цолны болзол биелүүлэх зорилго өмнөө тавин зүтгэж буй манай шатарчин Катарын их мастертай нүүхдээ ноёны жигүүрт эрчимтэй довтолж, ялсан өргийг сонирхоно уу.

Ахмад мастеруудад хүндэтгэл үзүүлэв
Шатрын спортын дэд мастер Г.Пунцагбалжир агсны гэргий гэр бүлийнхэн оюуны спортын ахмад мастеруудыг хүлээн авч, ирж буй баясгалан хэмээгч усан луу жилийн мэндчилгээ дэвшүүллээ. “Мон-Эрдэнэ” болон барилга угсралтын “Асар өргөө” компаниуд хамтран зохион байгуулсан, 20 дахь удаагаа болсон тус арга хэмжээнд Монгол Улсын анхны аварга Д.Бямбаа, гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн, гавьяат багш С.Хандсүрэн, С.Мөөмөө, Д.Ламжав нарын 20 шахам ахмад мастерууд оролцлоо