УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбоотой “Симба” группын захирал Ц.Батааг гүтгэж байгаа хуульч А.Эрдэнэбилэгийг шүүхэд өгчээ.
Хуульч А.Эрдэнэбилэг “Симба” группын захирал Ц.Батааг өөрийнх нь амь насанд заналхийлсэн, улсын мөнгөөр шатхуун худалдаж авч ашигласан, төрд данстай нисдэг тэргийг 10 сая төгрөгөөр худалдаж аваад 400 сая төгрөгөөр худалдсан гэсэн мэдээллийг “NBS” телевиз, “Ноцтой мэдээ” сониноор цацжээ.
Ц.Батаа гадаадад байгаа учраас энэ мэдээллийг ор үндэсгүй болохыг тус группын төлөөлөл баталж, А.Эрдэнэбилэг залруулга хийхгүй бол шат дараалсан арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.