Манай улсын Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, нийслэлийн Мээр хэмээх зэрэг зиндаа өндөр, төрийн хүндтэй албыг нэгэн цаг дор нэгэн нутаг усны үр садууд хашиж буй. Иймийн тул ховдчууд өнгөрсөн дөрвөн жилийн туршид “хамраа сөхөх” улс төрийн аятай шалтгаантай болсон хэрэг. Алс баруунтайх цэнхэр хязгаарт сонгуулийн хавар арай л эрт айлсжээ. Ховдын тойрогт сонин сонгууль болох төлөвтэй. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхны жагсаал нийслэлд биш, харин 1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ховд аймгийн төв дэх Ард Аюушийн талбайд болсон тухай хуучраагүй түүхийг судлаачид өгүүлдэг. Энэ өнцгөөс харвал олон ястны өлгий хэмээгддэг Ховдыг “Ардчиллын өлгий” ч гэж нэрлэж болох мэт.

Харин энэ үеийнхэн Ховдыг Хөшөөтийн нүүрсний уурхайгаар нь сайн мэдэх болсон. Сүүлийн хэдэн сонгууль дамжин Ховдод нэр дэвшсэн улстөрч бүхэн шахам энэ уурхайн “но”-г уудалж, засаж залруулах ам өчиг өгдөг байв. Сүүлдээ улстөржсөөр, сонгууль бүрээр яригдсаар улиг болж, олон түмэн ч тоохоо больсон хэрэг. “Үүний цаана зөвхөн улс төр биш, улс орны эрх ашиг нуугдаж байсныг ийнхүү улстөржүүлсээр байгаад уйтгарт нэгэн сэдэв болгон хувиргасан бололтой” хэмээн Хөшөөтийн уурхайн сэдвээр эрэн сурвалжилсан цуврал бичиж, “Балдорж” шагнал хүртсэн тоймч Д.Оюун-Эрдэнэ нийтлэлдээ дурдсан нь бий.
Ховдчууд УИХ-ын сүүлийн гурван ч сонгуулиар “цэнхэртсэнгүй”, харин ч зэгсэн “улаан” тойргийг бүрдүүлсэн байх юм. Дөрвөн жилийн өмнөх сонгуулиар Ховдод учраа таарч, унасан хийгээд давсан улст өрчид энэ онд бараг бүгд шахам нэр дэвшихээр эрмэлзэж явна. Басхүү шинэ хүмүүс ч марафонд мачийгаад эхэлжээ. Бүгдийг нь тоочих гэвэл лав 50-иад хүний үүх түүхийг өгүүлэн сунжрахаар юм. Тиймээс анхаарал татсан цөөн горилогчийн талаар товч мэдээлье.
МАН
Ховдод МАН-ын буюу хуу чин МАХН-ын “морьд” л хур далж, 2000 оны сонгуульд Г.Нямдаваа, Ц.Дамиран, Д.Дэм бэрэл, 2004 онд бас л Ц.Дамиран, Д.Дэмбэрэл, мөн Л.Пүрэвдорж нар УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. 2008-2012 оны УИХ-д Ховдоос МАН-ын Д.Дэмбэрэл, С.Бямбацогт хоёр ажиллаж байгаа бөгөөд ирэх сонгуульд на маасаа нэр дэвших мандатын эзэд нь ч эдгээр хоёр гишүүн байх бололтой. Гэхдээ горилогсдын тоо хоёроос мэдээж олон бий сурагтай. Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Загджав гэхэд Ховдын тойргийг сонирхож үзээд больсон гэх. Хотын тойргоо Ховдоор солих эрхэм гишүүний сэм хүслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “будаа” болгожээ.
Парламентын хамгийн өндөр настай хүндэт спикерийг энэ удаа нэр дэвшихгүй байлгүй хэмээн Ховдын тойрогт горилогсод бараг бүгдээрээ анаж байсан гэхэд хилсдэхгүй. Д.Дэмбэрэл дарга нутгийн дүү нартаа лав л ирэх сонгуулиар боломж олгохгүй аж. С.Бямбацогт өнгөрсөн сонгуульд анх удаа өрсөлдөхдөө 52 хувийн саналаар ялсан төдийгүй туршлагатай парламентч Д.Дэмбэрэлээс даруй 10 хувийн санал илүү авсан рекордтой. Тэрбээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд ч, УИХ дахь эрч хүчтэй шинэ төлөөллийн хувьд ч ирэх сонгуульд өрсөлдөх эрхээ МАН-аасаа гуйж биш, гуядаж авах биз ээ.
АН
УИХ-ын 2008 оны сонгуульд л АН-аас нэр дэвшсэн Р.Амаржаргалыг Парламентад төлөөлөх гурван суудлынхаа нэгд илгээснээс бус 2000, 2004 онд дан МАХН-ын гиш үүдийн төлөө үнэмлэхүй олонх нь саналаа өгч байсан. Р.Амаржаргалыг ирэх сонгуулиар тойргоо солино гэлцэх болсон. Бүр тодруулбал Хов доос хот руу “нүүнэ” гэсэн. Тэрбээр хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэхүү таам гийг няцааж, Ховдод нэр дэвших бодолтой байгаагаа нотлоод авна лээ.
АН-аас Ховдод нэр дэвших хоёр эрхмийн нэг нь харин хэн байхыг таашгүй. Сүүлийн үед Ховд руу гүйдэлтэй улст өрчдийн цувааг Монгол Улсын хамгийн урт нэртэй хүн буюу Д.Кёкүшюүзан Батбаяр өнгөлөх болжээ. Тэрбээр өнгөр сөн зун нутгийнхаа бөхчүүдийг дэмжиж явахаа илэрхийлээд, улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарт тус бүр “Ланд Круйзер 200” автомашин, шинээр төрсөн ул сын начин, залуу бөхчүүдэд мо тоцикль бэлэглэснээр сонгуулийн хаялгаа анхаарлын төвд оруулж орхисон. Мань Кёкүшюүзан өмнөх сонгуульд нийслэлийн Сонгинохайрхан дүү рэгт өрсөлдөж ялсан хэдий ч, энэ удаа улс төрийн түшиц газраа ижий, аавынхаа төрсөн нутгаар солихоор шийдсэн юм болов уу.
Түүнчлэн АН-ын ҮЗХ-ны гишүүн Н.Хүрэлсүх өнгөрсөн сонгуульд алдсан “даагаа” өнөө жил нэхэхээр шийдэмгий яваа аж. Ховд аймгийн АН-ын хорооны дарга Б.Пүрэвдорж залуу хүний хувьд олноос онцгойрох сурталчилгааны сонир холтой арга эрэлхийлж л сууна. Ямартаа л аймгийнхаа дарга нарт архинаас татгалзахыг санал болгож сүү, иргэдтэйгээ ойр бай хэмээж томруулдаг шил, төсвөө хэмнэ гэж тооны машин бэлэглэж байх вэ. Ховдчууд энэ залууг мах бэлт гэлийн “Ба руун Монгол интернэйшнл” ком панийн захи рал гэдгээр нь л мэдэх юм билээ.
БУСАД
МҮАН гэхээсээ МАХНМ ҮАН-ын улс төрийн эвсэл гэх нь зөв байх. Энэхүү эвслээс МҮАН-ыг үндэслэн байгуулагчдын нэг Д.Батцогт Ховдын тойрогт нэр дэвших бөгөөд энэ нь түүний УИХ-ын гишүүн болох гурав дахь удаагийн оролдлого аж. Сонирхуулахад, МАН-ын С.Бямбацогт, МҮАН-ын Д.Батцогт нар нэг айлын эгч дүүстэй гэрлэсэн базууд юм билээ. УИХ-ын 2008 оны сонгуульд Д.Батцогт баз дүүдээ ялагдсан базаахгүй түүх дахин давтагдах эсэхийг ховдчууд шийдээд өгөх биз ээ. Ховдын тойрогт бие даан нэр дэвшихээ нэгэн залуу зарлажээ. “МАН, АН-ын нэр дэвшигчидтэй халз тулалдана” хэмээн пээдгэр яваа тэр хүү Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассо циацийн дэд тэргүүн, “Дэвжих гүүр” компанийн захирал Э.Галбадрал гэгч. Дөнгөж 25 насыг шүргэж буй тэрбээр том намуудын нэр дэвшигчидтэй ана мана үзэлцэх нь юу л бол.
Б.ЭНХЦЭЦЭГ