Монголын ардын шударга ёс бүлгээс эрх баргигчдад хаяглалсан 11 зүйл бүхий шүүмжлэлийг гаргаж олон нийтэд танилцууллаа. Төрийн эрх барьж буй МАН-д хаягласан 10 шүүмжлэл, АН-д хаягласан нэг шүүмжлэл гаргаад байна. Үүнд МАН өнгөрсөн сонгуульд оролцох үедээ албан ёсны мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй 1.5 сая төгрөгийг амласан, долдугаар сарын 1-нд ниймгийн энх тайван, иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй. Мөн ямар ч эдийн засаг, эрх зүйн үндэслэлгүй амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, ард түмнийг төөрөгдүүлсэн.
Төрийн эрх барьж байгаа хэрнээ өөрсдөө хууль завхаруулдаг. Үүнээс гадна мөрийн хөтөлбөрийн биелэлт 80 хувьтай явагдаж байна гэсэн мэдээллийг нийгэмд цацаж байгаа нь ор үндэсгүй болохыг мэдэгдлээ. Харин АН-ыг сөрөг хүний үүргээ гүйцэтгэж чадаагүй, улстөрийн хариуцлагагүй хэмээн шүүмжилжээ.
Монгол ардын шударга ёсны бүлэг ард түмний өмнөөс эрх баригчдын үйл ажиллагаанд ажиглалт хийж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэхүү шүүмжлэлээ гаргасан байна. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эрх баригчдад хүргэх зорилготой гэнэ.