100 буудалт даамын түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдахтай холбогдуулан хийх хэвлэлийн бага хурал маргааш буюу 2-р сарын 16-ны 12.00 цагаас “Монгол Ньюс” компанийн хэвлэлийн хурлын танхимд болох тул хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тэмцээний эхний үе шат 2-р сарын 17-ноос 19-нд явагдах бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол Хьюндай Автомотив” ХХК оролцож байна.
Шигшээ буюу шөвгийн 4-ийн (эрэгтэй, эмэгтэй) тоглолт 2-р сарын 19-ний Ням гаригт 14.30 цагаас MN2 сувгаар шууд цацагдах болно.
Монголын Даамын Холбоо
Лавлах утас: 9910-3339, 9989-7594
100 БУУДАЛТ ДААМЫН ТҮРГЭН ТОГЛОЛТЫН 2012 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Даамын спортыг олон нийтэд сонирхолтой байдлаар хүргэх, тоглолтыг телевизээр шууд дамжуулах байдлаар даамын спортыг сурталчлах, ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах
1.2. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар, нээлттэй явагдана.
1.3. Тэмцээн 5 үе шаттай явагдана. Эхний 4 үе шат нь урьдчилсан шат бөгөөд шигшээ тэмцээнд хамгийн өндөр шагналын оноо бүхий 16 тамирчин шалгарна. 1-р шатны тэмцээн 2-р сарын 17-ноос 19 2-р шатны тэмцээн 4-р сарын 20-ноос 22 3-р шатны тэмцээн 6-р сарын 18-наас 20 4-р шатны тэмцээн 8-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 5-р шат буюу шигшээ тэмцээн 10-р сарын 19-нөөс 21-нд зохион байгуулагдаж “Улсын аварга” тамирчин тодорно. Шигшээ тэмцээнд хүрэл медалийн төлөө тоглоно.
1.4. Бүх шатны тэмцээн хасагдах (бөхчлөх) системээр зохиогдох бөгөөд оноолтыг Холбооны чансааг үндэслэн хийнэ.
Хоёр. Тэмцээний журам
2.1. Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд “Хос мастер” шатрын академи дээр явагдах бөгөөд үе шат бүрийн хагас шигшээ (эсвэл шөвгийн 8-н) тоглолт МҮОНТ-ийн студид явагдаж, MN2 сувгаар шууд нэвтэрнэ.
2.2. Тоглолт бүрийн үндсэн өргийн хяналтын цаг талдаа 15мин+2сек. Үндсэн өрөгт тэнцвэл 5мин+2сек цагаар тоглоно. Дахин тэнцвэл 5мин+2сек Георгиев-Леман системээр тоглож ялагчийг тодруулна.
2.3. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнийг Монголын даамын холбоо томилно.
2.4. Тамирчдын мэдүүлгийг 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл daam2012@yahoo.com хаягаар хүлээн авна. Мэдүүлэгт тамирчны овог нэр, нас, регистрийн дугаар, клуб, байгууллага, спортын цол, бусад танилцуулга зэргийг бичнэ.
2.5. Тэмцээний техникийн зөвлөлгөөн 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагт “Хос мастер” шатрын академи дээр болно. Бүртгэлийн хураамж 20,000 төгрөг (үе шат бүрийн тэмцээний хураамж)
Гурав. Шагнал, урамшуулал
3.1. Шигшээ тэмцээнд эхний гурван байрт шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, ивээн тэтгэгчийн супер шагналаар шагнана.
МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО