УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш “нууц асуудал” гэсэн тодотголтойгоор хуралдлаа. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэх асуудлыг тэд хэлэлцсэн юм байна. Эрхэм сайд сонгуулийн дараа 2008 оны долоодугаар сарын 1 шиг явдал болбол бэлэн байх хоёр ч салаа бэлдэх тушаал буулгасан нь АН-ынхныг ийнхүү “түргэн авахад” хүргэжээ. Шударга сонгууль явуулах талаар бодохын оронд асуудал үүсвэл нам дарах цэргүүдийг бэлтгэж буйг нь тэд шүүмжилж, Ж.Энхбаяр сайдыг үүнийх нь төлөө огцруулах талаар ярилцсан байна.