Урин дулааны улиралд унадаг дугуй, скүүтер, мопед, суррон, мотоцикл той авто замын хөдөлгөөнд оролцог чид эрс нэмэгддэг. Нийслэлд өдөрт дунджаар 37 мянга орчим хүн дээрх тээврийн хэрэгсэл ашиглан, 600 мянга автомашин болон явган зорчигчидтой зэрэгцэн замын хөдөлгөөнд оролцдог байна. Үүнээс үүдэлтэй осол, гэмтлийн тоо ихэсдэг учир ХЭҮК-оос “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аян эхлүүлжээ. Уг аяныг Тээврийн цагдаагийн алба болон төрийн бус зарим байгууллагынхан дэмжин оролцож буй аж. Өнгөрсөн онд нийслэлд сурронтой холбоотой зам, тээврийн 160, мопедоос үүдэлтэй 64 осол тус тус бүртгэгдсэн байна. Ослын улмаас хүүхэд, залуус бэртэх, цаашлаад амиа алдсан тохиолдол ч гарсныг цагдаагийн байгууллагынхан хэлдэг.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар скүүтер, мопед, суррон зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг аравдугаар сараас дөрөвдүгээр сарын 10-ны хооронд түр хязгаар ласан. Энэ хугацаанд замын хөдөл гөөнд оролцсон тохиолдолд тээврийн хэрэгслийг хурааж, эцэг, эхэд нь хариуцлага тооцох хуулийн зохицуулалттайг Тээврийн цагдаагийн албаныхан сануулав. Мөн хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, цэцэрлэгийн бүсэд скүүтер, сурронтой зорчихгүй байхыг анхаарууллаа. Ташрамд, сурроныг жолооны А ангилалтай, 18 насанд хүрсэн хүн унах боломжтой. Харин скүүтерийг зөвхөн 16 насанд хүр сэн хүн цагт 20 хүртэл км хурдтай унаж болох нь. Ингэхдээ сундлах (урдаа хүү хэд зогсоох), гар утас, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох юм.
Ч.Цэлмэг