МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж байна. Энэ үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр, "МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. Монгол Улсын нийгэм эдийн засаг, дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлаас эдийн засагт ирж байгаа хүндрэл, нөгөө талдаа парламентын үйл ажиллагаа гацаж байгаа асуудал зэргийг олон талаас нь авч хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө намын Удирдах зөвлөлд өгсөн. Монгол төрийн тогтвортой үйл ажиллагааг хэвийн явуулах, эдийн засгийн гүн хямралын үед өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг нь намын удирдах зөвлөл хэлэлцэж, түүнийг хүсэлтийг хүлээж авсан. ,УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн дагуу уг асуудлыг авч хэлэлцэхээр боллоо. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлийн улс төрийн шийдвэрийг авч хэлэлцэнэ. Аливаа асуудал хууль дүрмийн дагуу байх ёстой. Эхлээд хуулийн дагуу Засгийн газрын тэргүүн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрийг УИХ дахь намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар авч хэлэлцэнэ. " гэх мэдээллийг өглөө.