Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ны IV их хурал маргааш болох гэж байна. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Нийслэлийн залуучуудын соёлын төвийн өмнө болсон улс төрийн анхны цуглаан дээр МоАХ байгуулсныг зарлаж, тэр үеийн төр, засгийн удирдлагад 13 зүйл бүхий шаардлагыг хүргүүлсэн түүхтэй. 22 жилийн өмнөх хоёрдугаар сарын 18-нд МоАХ анхдугаар их хурлаа хийж байжээ. Тиймээс энэ өдрийг сонгон их хурлаа товлов. Монголд ардчиллын салхийг сэвэлзүүлсэн, бас хувьсгал ялахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн учраас уг холбооны гавьяа их.
Бас хамгийн удаан, тогтвортой оршиж ирсэн нь үнэн. Одоо тус холбоог УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүлдэг. Удаан оршихдоо тэд багагүй барцдыг туулсан, туулсаар ч байгаа юм. Гэхдээ 22 жилийн хугацаанд ямар ч маргаангүй аж төрнө гэж үгүй. Тиймээс МоАХ дотроо хуучин, шинэ гишүүдээрээ талцаад эхэлчихсэн. Дотроо ийм асуудалтай учир их хурал халуухан болох төлөвтэй байна.
Х.БАТТУЛГЫН ГАВЬЯА БА АЛДАА
МоАХ 2006 онд III их хур лаа хийж, УИХ-ын ги шүүн Х.Баттулгыг дар гаараа сонгосон. Тэр үед тэрбээр Эх орон намаас УИХ-д сонгогдсон байв. Тус холбоог авснаас жилийн да раа АН-д элссэн юм. Х.Баттулгыг МоАХ-г тэргүүлдэг болсноос хойш юу өөрчлөгдсөнийг сонирхоё. АН-д шинэ хэн гэж болох гишүүн хэдий ч эдү гээ түүний нөлөө өсөхийн хэрээр МоАХ фракцын тус намд эзлэх байр суурь том болжээ. АН томоохон шийд вэр гаргахдаа Х.Баттулгын амыг хардаг болсон нь үнэн. МоАХ-г улс төрийн хүчтэй фракц бол гож чадсан нь түүний гавьяа. Гэвч үүнийх нь төлөө түүнд МоАХныхон талархдаг гэвэл өрөөсгөл болно.
Түүнийг уг байгууллагыг мөнгөөр “зодож” авсан хэмээх яриа бий. Үнэхээр ч манай толгой бизнесмэн үүдийн(олигархи ч гэж ярьдаг) нэг энэ эрхэм очсоноор МоАХ мөнгөөр дутаагүй биз. Тиймээс тус холбооны гишүүд дунд “МоАХ аль хэдийнэ “Женко”- гийн охин компани болчихсон” хэмээн дур гүйцэх хүн цөөнгүй байдаг. Ардчиллын манаач байх учиртай уг байгууллагыг эрхэм гишүүн улс төрийн зорилгодоо ашиглах гишгүүр болгочихож. Энэ нь түүнийг шүүмжлэх хамгийн гол шалтгаан болоод байна. Энэ бүх байдлаас нь болж МоАХ-ны анхдагч гишүүд тусдаа холбоо байгуулж, эсэргүүцлээ илэрхийлж хүртэл үзсэн юм. Шинэ, хуучнаараа талцаж буй ч тэдний дээр МоАХ гэсэн нэг малгай бий.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА
МоАХ-ны тэргүүн болсноос хойших таван жилд ямар ажил хийснээ тэрбээр гишүүддээ тайлагнаагүй явна. Тиймээс энэ тухай тайлан тавьж, зохион байгуулалтын асуудал ярих байх гэсэн хүлээлт бий. Гэтэл хэлэлцэх асуудлынх нь жагсаалтад энэ тухай ороогүй нь тэднийг бухимдуулжээ. Маргааш болох их хуралд орон нутгийн болоод нийслэлийн нийт 3000 орчим төлөөлөгч оролцох сурагтай. Түүнийг магтан дуулагчид, шүүмжлэгчдийн дунд ширүүхэн тэмцэл өрнөнө. Энэ үеэр халах, солих тухай ярианд “хар шилтай” тэргүүнийхээ сэнтийг шилгээлгэхээр шүүмж лэгч талынхан “хутгаа ирлэх” нь. Тэд Х.Баттулгыг огцруулах асуудлыг хэлэлцэх санал оруулах нь тодорхой болоод байна. Иймэрхүү “хар шил” байдгийг тэргүүн нь ч гадарладаг биз. АН хамтарсан Засгийн газраас гарч, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын суудлаа өгснөөс хойш мань эрхэм орон нутгаар түлхүү явж, гишүүд, дэмжигчидтэйгээ “тулж ажиллаж” байгаа. Учир нь МоАХ бол түүний улстөрийн гол зэвсэг.
Их хуралд оролцох 3000 хүний хэдийг өөртөө “урвуулж” ча дахаас суудалдаа үлдэх, эсэх нь шийдэгдэнэ. Ху ралд оролцогсдын 50-иас дээш хувь нь 35-аас доош насныхан байгаа нь бас нэгийг хэлээд буй юм. Хуучин гишүүд, партизануудын үг МоАХ-нд хүчгүй, үнэгүй болж буй гэсэн шүүмжлэл эндээс илэрхий харагдаж байгаа аж. МоАХ анхнаасаа ардчиллын төлөө л байгуулагдсан. Гэтэл өнөөдрийн МоАХ ардчиллын үнэт зүйлсийн эсрэг явдаг болов гэсэн гомдол тээсэн партизанууд ч олширчээ. Улс төрд Х.Баттулгыг “од” болгоход МоАХныхны оруулсан үүрэг их нь мэдээж. Хэдэн мянган гишүүнтэй, ардчиллын үйл хэрэгт үнэт хувь нэмрээ оруулсан энэ байгууллагагүйгээр тэр хэн ч биш. Ядаж байхад хүчээ авч байсан МоАХ фракцын эв нэгдэл сүүлийн өдрүүдэд сулрах хандлагатай болоод буй. Түүнийг илт дэмждэг байсан хэсэг гишүүн “Шонхор”, “Мөнх тэнгэр” гэх мэт фракц байгуулан өрх тусгаарлалаа. Намынх нь зарим нөхөр түүнийг бүр “АН-аас яв” хэмээн хэвлэлээр бичих болов. Энэ нь эрхэм гишүүний ганцаарчилсан тоглолт хэрээс хэтэрснийг харуулаад авав.
МоАХ НАМ БОЛОХ УУ
МоАХ тусдаа нам болох тухай мэдээлэл гараад байна. Нөлөө бүхий уг холбоог нам болговол улс төрийн зорилго, хувийн ашиг сонирхол байснаа дахин батална. Гэхдээ энэ тухай мэдээллийг тэрбээр өөрөө үгүйсгэж байгаа аж. Хуулийн дагуу сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө байгуулагдсан нам хүнээ сойх эрх эдэлдэг. Одоо байгуулаагүй намын нэрээр сонгуульд өрсөлдөнө гэдэг нь үнэнээс харин зөрөөд буй юм. Өөр нам байгуулахын оронд АН дахь нөлөөгөө улам нэмэхийг л тэр чармайх биз ээ. Одоогоор тэр улс төрийн ертөнцөд зогсолтгүй өгсөж явна. Дараагийн “бай” нь АН-ын даргын суудал. Орон нутгаар ажиллахдаа Х.Баттулга намын даргынхаа эсрэг ухуулга хийж яваа тухай хэв лэлээр цөөнгүй гарсан. Гэхдээ том зорилгодоо хүрэ хийнхээ өмнө гол “зэвсгээсээ” салчих вий гэсэн айдастайгаар “Женко” Х.Баттулга МоАХ-ны их ху ралтай золголоо. Ингэж айх бодитой олон шалт гаан түүнд бий.
С.ТУУЛ