Улстөрч эмэгтэйчүүд өчигдөр завгүй өнжлөө. УИХ-д суудалтай АН, МАН, ИЗН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын түншлэлийн анх дугаар чуулган өчигдөр “Чингис” зочид буудалд болсон юм. Тэд “Эмэгтэйчүүд чадна” нэрийн дор тодорхой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
МАН-ын эмэгтэйчүүд төрөлт, амаржих газрын тулгамдсан асуудлыг хөндсөн бол АН-ын бүсгүйчүүд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж, ИЗН-ынхан ерөнхий боловсролын дунд сургуулийн асуудалд анхаарлаа хандуулсан байна. Үүнээс гадна ирэх сонгуульд бүсгүйчүүд ямар тактиктай ажиллахаа бас ярилцжээ.
С.УУЛ