УИХ-ын намрын чуулганыг өчигдөр завсарлууллаа. Хэдэн өдрийн турш эргэлзсэний эцэст АН-ынхан энэ байдлыг нэг тийш шийдэх санал гаргасан юм. Тэд Орон нутгийн сонгуулийн тухай болон УИХ-ын 39 дүгээр тогтоол зэрэг шийдэлд хүрэхгүй байгаа асуудлаа ээлжит бус чуулган руу шилжүүлье гэсэн. Дэгийн хуулийн дагуу чуулганыг завсарлуулах эцсийн хугацаа өчигдөр дууссан тул ийнхүү шуурхайлав. Намрын чуулганы төгсгөлд Боловсролын тухай багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийгээд улмаар АН-ынхны “хойшлуулна” гээд байсан 39 дүгээр тогтоолыг эцэслэн батлав.
“Эрдэнэс Тавантолгой компани 250 сая ам.долларыг урьдчилж зээлснээ иргэдэд тараагаад өгчихсөн. Ийм нөхцөлд уг компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад үнэ цэнэд нь нөлөөлөх юм биш үү” хэмээн Ц.Сэдванчиг энэ үеэр асуу в. Түүнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд “Эрдэнэс тавантолгой” компани таван лиценз эзэмшдэг. Мөн иргэдийн 50 хувь шахам нь хувьцааныхаа оронд бэлэн мөнгө авах сонирхолтой байгаа. Тиймээс хувьцааг гадаад зах зээлд гаргахад асуудалгүй.
Компанийнх нь өөрийн үнэ цэнэ 6.1 тэрбум ам.доллар байгаа” гэсэн хариу өгөв. Ингээд зарчмын зөрүүтэй саналыг хураасны дараа тогтоолыг олонхийн саналаар баталсан. АН-ынхны саналыг УИХ-ын дарга хүлээж авбал өнөөдрөөс ээлжит бус чуулган үргэлжлүүлэн хуралдана.
С.УУЛ