БНСУ-ын интернэт банкны салбарт тэргүүлэгч “Kakao” банк Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус банкны гүйцэтгэх захирал Юн Хо Ён Сөүл хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Монгол Улс манай хүртээмжтэй санхүүгийн загварыг олон улсад түгээх чухал зах зээл болно. Бид Зүүн өмнөд Азид хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан олон улсын зах зээл дэх цар хүрээгээ улам бүр тэлнэ” гэсэн юм. Үүний хүрээнд тус банк өөрсдийн хөгжүүлсэн “Kakaobank score” зээлийн онооны системийг Монголын санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлэхээр ажиллаж буй гэнэ.
“Kakao” банк өдгөө хиймэл оюуны технологийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгож, 27 сая гаруй хэрэглэгчтэй аппликэйшнээ санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хэлний загвартай холбохоор ажиллаж байна. Ингэснээр хэрэглэг чид төвөгтэй цэс ашиглахгүйгээр чатботоор дамжуулан хүсэлтээ ойлгуулж, үйлчилгээгээ хурдан авах боломж бүрдэх юм.
Э.Сондор