Тээврийн прокурорын газраас энэ оны нэгдүгээр улиралд 134 хүнд холбогдох “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ жолоо барьсан” хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ. Тэднээс 10 хүнд хорих, 80-д нь торгох, 19 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 25 иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулсан байна. Гэмт хэрэг үйлдсэн 134 хүний 0.7 хувь нь 17 хүртэлх, 35.1 хувь нь 18-30, 43.3 хувь нь 31-44, 20.9 хувь нь 45-аас дээш насных байжээ. Ял шийтгүүлсэн хүмүүсийн 87.3 хувь нь эрчүүд байна.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг дээрх хүмүүст 1-5 жилийн хугацаанд хасаж, шийдвэрлэжээ. Жолоо барих эрхээ хасуулсан тохиолдолд өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад аминд аюул учруулж болзошгүй эрсдэлтэй алхам хийхгүй байхыг Тээврийн прокурорын албанаас анхааруулав.