МАХН, БНН-ынхан өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм байна. Саяхан болсон МАХН-ын их хурлаар БНН тэдэнтэй хамтрахаа мэдэгдсэн юм. Тэгвэл энэ саналаа өнөөдөр баталгаажуулж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар санамж бичигт гарын үсэг зурах нь.
БНН тус намын Улс төрийн холбоотой хамтрах хүсэл сонирхолтой байгаа гэнэ. Уг холбоонд БННаас гадна либерал үзэл баримтлалтай зургаан хүчин нэгдэж, гарын үсгээ зурах аж.