УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Тамгын газрын Ахмадын хорооны гишүүдийг өчигдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус хороо нь АИХын депутат, УИХ-ын гишүүн байсан болон Тамгын газрын ахмад ажилтан нийт дөч гаруй гишүүнтэй юм байна.
Уулзалтад АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга асан Ж.Гомбожав, депутат асан Ц.Амгалан, Г.Очирбат, УИХ-ын гишүүн асан А.Базархүү, Ч.Дашдэмбэрэл, Н.Гэрэлсүрэн, Ж.Гүррагчаа, Д.Мөнхөө нар оролцжээ. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа болон УИХ-аар хэлэлцэн баталж байгаа хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өгч санал солилцлоо.
Мөн өнгөрсөн онд Монгол Улсын Гавъяат эдийн засагч цол хүртсэн Ж.Гомбожав А.Базархүү нарт баяр хүргэж дурсгалын зүйл гардуулав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.