Өчигдөр оройноос хойш толгой өвдөж, дотор муухайраад болдоггүй. Ямар нэгэн зүйлээс хордсон юм болов уу, бүү мэд. Үнэндээ би бор дарс хэтрүүлж хэрэглэж үзээгүй. Бас аль тааралдсан газраа хоол идээд явдаггүй хүн.
Яаралтай тусламж үзүүлэх төв рүү утасдаад нэмэргүйг мэддэг болохоор тийшээ утасдах гэж яарсангүй. Тус төвийнхөн гэнэтийн ноцтой осолд ороогүй юмуу эсвэл халуураагүй хүний дуудлагыг хүлээж авдаггүй бичигдээгүй хуультай. Ийм болохоор жор мэдэхгүй ч амьдралын урт замыг туулж, ихийг мэдэж дуулсан хөршийн эмээгээ дуудлаа. Эмээ эхлээд миний даралтыг хэмжиж үзсэнээ, “Даралт хэвийн хэмжээнээс ихсээд байвал толгой өвдөж дотор муухайрдаг юм. Залуу хүмүүс өөрсдийгөө зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй, энэ нь зөвхөн нас ахиж яваа хүмүүсийн өвчин мэтээр ойлгодог нь буруу. Өвчин хүнийг насаар нь ялгаж, заагладаггүй" гэв. Эмээ намайг бэлэн хоол авч идсэнийг сонсоод толгой сэгсэрлээ.
Өдөрт 1 кг өргөст хэмх идвэл турдаг
Олон хүн өргөст хэмхэнд уснаас өөр юм байхгүй гэж үздэг. Гэтэл өргөст хэмх С, В-1, В-2 зэрэг аминдэмээр баялаг төдийгүй эрдэс давс ихтэй аж. Энэ нь ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх элдэв хордлогыг тайлахад тусалдаг байна. Өргөст хэмхийг зүрх элгэнд ч сайн гэж үздэг. Ялангуяа, турах сонирхолтой хүмүүс өдөрт нэг кг даршлаагүй өргөст хэмх идвэл жингээ хасахад нь тустай гэнэ. Мэдээж, нэг кг өргөст хэмх нэг дор идэх хэрэггүй л дээ. Хүн өдөрт гурван удаа хооллодог. Энэ үедээ л өргөст хэмх бага багаар идэхэд аяндаа хэрэг болдог аж. Гүйцэд боловсроогүй жижиг өргөст хэмх бүр ч ашигтай байдаг. Гэхдээ ходоодны шархтай хүмүүс шинэ өргөст хэмх идэх хэрэггүй гэнэ.