Ямар ч хоолыг хүн бусдын тусын тулд хийж гаргадаг. Бэлэн хоол хүмүүсийн цаг хугацааг хэмнэхэд тустай , бас амттай гэдэг нь маргашгүй үнэн. Гэхдээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Гол нь хадгалалтын горимыг барьдаггүй мөн манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг хүмүүст гадаадын оронд хийсэн элдэв янзын бэлэн хоол хордлого үүсгэх магадлалтай аж. Хүмүүс хүнсний зүйлээс болж хордон улмаар хоол боловсруулах эрхтнээ гэмтээж, эрүүл мэндээ хохироодог. Бидний яриаг сонссон манай нөхөр “Та тогооч байсан бол зүгээр байж дээ” гэж наргиан болгон хэллээ. Харин эмээ мөчөөгөө өгөлгүй “Хүн бүр идэж байгаа хүнсний зүйлдээ анхаарал тавьж зөв хооллож сурвал элдэв өвчнөөс алсуур явж чаддаг юм” гэж билээ.