Орц:
• Мах 100 гр
• Үхрийн хавирга 150 гр
• Төмс 130 гр,
• Өргөст хэмх 100 гр
• Ногоон вандуй 25 гр
• Шар лууван 25 гр
• Бөөрөнхий сонгино 10 гр
• Улаан лооль 30 гр
• Ургамлын тос 5 гр
• Өндөг 6 ш
• Давс болон бусад амтлагч
Хийх арга
Ястай хавиргаа чанаж шөл гаргах зуураа хайруулын тавганд шар лууван, улаан лооль, бөөрөнхий сонгиноо хийж бага зэрэг хуурна. Дараа нь буцалж байгаа шөлөнд хэрчсэн төмс ногоон вандуйгаа хийж чанана. Үүн дээр мах, өргөст хэмхээ нэмж, буцлахаар нь шарсан улаан лооль, өндөг, сүүний зуурмагаа хийж гүйцэд болгоно.