МАХН гэдэг нэрийг өвлөж авсан улс төрийн хүчний үйл ажиллагаа эрс идэвхжиж байна. Сонгуулийн тухай шинэ хуулийг өөрчлүүлэхийг гол зорилгоо бол гоод, санаанд нь нийцээгүй хуулиар явуулах сонгуульд нэрээ дэвш үүлэхгүй байхыг улстөрчдөд, оролцохгүй байхыг улс төрийн намуу дад уриалаад байгаа тус нам МҮАН-тай хамтарч ажиллахаар болж Улс төрийн холбоо байгуулсан. Тэгвэл тус холбоонд нэгдэж буйгаа саяхан тэдний хийсэн нээлттэй хэлэлц үүлгийн үеэр БНН-ын дарга Б.Жаргалсайхан мэдэгдэв. Бүх ард түмний ээлжит хуралдайг ирэх дө рөвдүгээр сарын эхээр зо хион бай гуулах чимээ эндээс дуулдлаа. МАХН нэлээд өргөн хүрээтэй фронт байгуулахаар төлөвлөж буй нь түүний явуулж буй аливаа үйл ажиллагаанаас илт байгаа. Монголын нийгэм МАН, АН хийгээд МАХН тэргүүтэй бусад хүчин, хөдөлгөөн гэсэн хэсэгт хуваагдах юм шиг байна. АН дотроо олон фракцтай. Үү гээрээ бараг бахархдаг. Намаа эрүүл байгаагийн, эрүүл бай хын нэг гол шалгуур гэж фракцад ханддаг. Гэхдээ бий болсон фракцаа хөл дээрээ босож чадаагүй байхад нь амыг нь барьчихдаг. Фракцдаа байгаа хүмүүсийн үзэл бодолд хязгаар тавьж, өөрийнхөө үгээр байхыг дарга нь шаарддаг. Ингээд намаа эмчлэх гэсэн фракц нь дотроо ардчилалгүй, харин ч эмгэг хуучтай болж эхэлдэг гэж АН-ын отгон фракцын тэргүүн Б.Батбаатар олон түмэнд хандаж хэллээ.Түүний үүсгэж буй “Хөх тэнгэр” хэмээх сүртэй нэртэй фракц аливаа асуу далд ардчиллын зарчмаар хандаж, гишүүдийнхээ санал бодлыг На мынхаа мөрийн хөтөлбөрт тусгуу лах зорилготой ажиллах юм гэнэ. Ах “Шонхор” фракц нь УИХын гишүүдийн ихээхэн оролцоотой бол “Хөх тэнгэр” нь намын жирийн гишүүдийнх. Гадаадын зарим оронд суулгахаар Ерөнхийлөгчийн томилох гэж буй элчин сайд нарыг УИХ дэмжив. УИХ-ын намрын чуулган завсарлалаа. Энэ сарын 10-нд завсар луулахаар төлөвлөж байсан ч шийдвэрлэх асуудал үлдсэн байв. Долоо хоногоор сунгасан ч ажил нь багтаагүй тул ээлжит бус чуулган зарлах нь зүйтэй гэж үзлээ.
Намрын чуулган завсарлах үеийн байдлаар Нийслэл, аймгийн хурлын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах хувилбарыг АН-ын зүгээс санал болгоод байгаа. Уг нь бол орон нутгийн бүх шатны сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах байр суурийг АН баримталж байсан юм. Тэгээд бага зэрэг буулт хийж сум, дүүрэг, баг, хорооны сонгуулийг тусад нь явуулж болох юм гэж үзсэн. Ер нь бол УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг шинэчилсэн нь энэ чуулганыг бусдаас нь онцгойруулах нэг гол ажил яавч мөн. Албан тушаалаа буруугаар ашигласан аймаг, дүүргийн Засаг дарга нарын “хэрэг” гэж гараад байх болсон. Лав л Говьсүмбэр, Увс, ДарханУул аймаг, Нийслэлийн Налайх, СХД-ийн Засаг дарга нар ийм хэл аманд өртөөд буй төдийгүй түрүүч нь ялаа авлаа. Энэ бол Д.Оюунбат. Орхон аймгийн Засаг дарга байсан юм. Цаана нь Дорнод, Булган, ГовьАлтай, Ховд, Хөвсгөл, Архангай аймгийн Засаг дарга нарыг хуулийн байгууллагууд шалгаж байдаг юм гэнэ лээ. Батлан хамгаалахын балчир сайд балаг тарьж байна гэлцэх боллоо. Энэ албыг саяхнаас хашиж буй Ж.Энхбаярыг яамныхаа ажилтнуу дад намын байр сууринаас, үзэл бодлын ялгаагаар хандсан, үй мээн дэгдвэл цэрэг бэлэн байх ёстой хэмээн хоёр рот буюу бараг 200 шахам цэргийг тусгайлан бэл дэх санал гаргасан хэмээн үзэж огцруулах асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг хөндөж тавих сураг дуулдлаа.
МоАХ-ны IV их хурал өнөөдөр болно. 2006 оноос хойш түүнийг тэргүүлж, одоо бол АН-ын даргын суудлыг зүүдэлж буй гэх олноо “Женко” гэгддэг Х.Баттулгыг тус хол бооныхон ширээнээс нь ширдэгт шилжүүлж болзошгүй гэх мэдээлэл олны сонорт хүрэв. Монголын ардчиллын тугийг анх мандуулсан олон нийтийн энэ байгууллагыг Х.Баттулга өөрийн хувийн компани шиг болгосон гэсэн яриа газар авч буй. Үнэндээ ч улс төрийн шатаар өгсөхдөө мань эр МоАХ-г шат, гишгүүр болгож ирсэн байх шүү. Бидний амьдралд олон чухал үйл явдалтай долоо хоног шувтарч монголчууд маань “Баясгалан” хэмээх усан луу жилтэйгээ золгох гэж байна. Алс газар ам хэлэнд орсон дипломатч А.Батсайхан ч цагаан сараасаа өмнө эх орондоо ирэх шив.