Францын нийслэл Парисаас холгүй орших Аньер-сюрСен хотод гэрийн тэжээмэл амьтдын оршуулгын газарт нэгэн булшийг гэмт этгээдүүд “ухсан байна”. 2003 онд тэнд оршуулсан пудель нохойн очир эрдэнийн шигтгээтэй хүзүүвчийг хулгайч нар авч оджээ. Типси хэмээх хар пуделийг үхэхэд эзэн нь түүнд очир эрдэнийн шигтгээтэй хүзүүвч зүүн оршуулсан тухай Аньер-сюр-Сений оршин суугчид ам дамжуулан ярьдаг байжээ. Нохойн булшийг ухаж, есөн мянган еврогийн үнэтэй уг хүзүүвчийг хулгайлсан этгээдүүдийг цагдаа нар хайж байна. Аньер-сюр-Сен дэх амьтны оршуулгын газар 1899 онд байгуулагдсан аж.