МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болж, ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчилжээ. Тус холбооны “генсек” О.Алтансүх МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон аж. Тиймээс уг албан тушаалд хэнийг томилохоо энэ хурлаараа хэлэлцэж, “JCI Монгол” олон улсын байгууллагын салбар эрхэлсэн захирлаар ажилладаг Б.Бат-Эрдэнийг олонхийн саналаар сонгожээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, НАМЗХны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар Монгол Улсын нийт хүн амын 70 орчим хувийг эзэлдэг залуусын хөгжил, улс төр, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Түр орон сууцыг дэмжих, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай болох, орон нутагт ажиллах залуусыг дэмжих бодлого гаргах талаар тусгах, намын шинэ боловсон хүчний нөөцийг бодлогоор системтэй бэлтгэхэд анхаарч, гадаад, дотоодын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх, сонгуульд нэр дэвшүүлэхдээ гишүүнчлэлийн намын бүтцийг харгалзан хувь тэнцүүлэх зарчмыг мөрдлөг болгоход улстөрийн дэмжлэг үзүүлэх талаар тус холбооноос санал болгосныг МАН сонгуулийн мө рийн хөтөлбөрт өө тусгажээ. Мөн МАН-ын залуу гишүүд, дэмжигчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичигт бас гарын үсэг зурсан байна.