Монголын оюутан, сурагч, залуучуудын төлөөлөл “Бид юу хүсэв” аяныхан эрх баригчдад хандан “Монгол ньюс” мэдээллийн төвд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд залуусыг намын харь яаллаар талцуулан, үзэл бодлын зөрчилдөөн үүсгэх ажлыг битгий хийгээч гэдгийг сонгуулийн өмнө зориуд анхааруулж байгаа юм байна. Залуус “Улс төрийн нам эвслийнхэн нараас ард түмэндээ үйлчилдэг үү, гишүүддээ үйлчилдэг үү” хэмээн асууж буй аж. Хэрэв ард түмэндээ үйлчилдэг бол гишүүнчлэлгүй, зөвхөн бодлого тодорхойлох үүрэгтэй байх ёстой, бидэнд оюун санааны эрх чөлөө олгооч хэмээн хүсэж байна гэв. “Хан Хэнтий сэтгэлгээний эрх чөлөөг эрхэмл эгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Батболд “Манай аянд нэгдсэн оюутан, сурагчдын 50 гаруй ТББ-ын гишүүд бий. Өнөөгийн нийгэм бидний мөрөөдөж байсан ардчилсан нийгэм биш. Насанд хүрсэн хүн амын 51 хувь нь архинаас бүрэн хамааралтай болж, 40 хувь нь нэн ядуу байна. Сонгуулиар шоудаж ард түмний амьдралыг бус ниулахыг бид зүгээр харж чадахг үй. Хэн чадна, түүнийг сонгох хэрэгтэй болохоос аль намын гишүүн байх нь огт хамаагүй. Бид маш ойлгомжтойгоор хүcэлт тавиад ирэх сарын 2-ныг хүлээнэ. Хүсэлтийг биелүүлээгүй тохиолдолд залуус намын батлахаа шатаах болно” гэв.