Иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн 1.2, 3.1, 14.1, 16.9, 21.2 дахь заалтыг зөрчиж байна гэж үзэж Цэцэд хандсан юм. Сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч УИХын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж байна гэсэн дээрх нэр бүхий хүмүүсийн мэдээллийн дагуу УИХын сонгуулийн тухай хуулийн дараах зүйл, заалтуудаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ оны гуравдугаар сарын сүүлийн хагаст болно.