
“БНХАУ-ын батлан хамгаалахын сайд байсан Вэй Фэнхэ, Ли Шанфу нарт оноосон цаазын ял нь Ардын чөлөөлөх арми (АХЧА) доторх авлигыг таслан зогсоох талаар тус улсын цэргийн "Жифанжун Бао" хэвлэлд бичжээ.
"Энэ нь авлигад идэгдсэн элементүүдийг арилгахад, цэргүүдийн ёс суртахуун, дайчин байдлыг дээшлүүлэх, АХЧА-ийн улс төрийн мөн чанарыг хамгаалах, цэвэр ариун байдал, алдар сууг хадгалахад маш чухал ач холбогдолтой" гэж Батлан хамгаалахын сайд асан хоёх хүнд хахуулийн хэргээр оноосон цаазаар авах ялын талаарх нийтлэлд дурджээ.
Вэй Фэнхэ (2018-2023), Ли Шанфу (2023) нар БНХАУ-ын Батлах хамгаалах сайд байсан бөгөөд өөр өөр цаг үед Төв цэргийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, Төрийн зөвлөлийн гишүүний алба хашиж байжээ.
Өмнө нь Хятадын шүүх тэднийг авилга авсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон юм. Ялыг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд үүний дараа ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчлөх боловч хөнгөрүүлэх эсвэл хугацаанаас өмнө суллах эрхгүйгээр хорих ялыг эдлүүлэх аж.
Мөн тэднийг улс төрийн эрхээс нь бүх насаар нь хасаж, бүх хувийн өмчийг нь хураан авчээ.