Оросууд ирэх сарын 4-нд улс орноо удирдуулах итгэлт хүнээ сонгох гэж буй. Үүнтэй холбогдуулан сонгуулийн санал хураах ажлын ерөнхий зарчим, зохион байгуулалт болон техникийн ажиллагааны дүрэм журамтай танил цуулах нэгэн арга хэмжээ Москвад энэ сарын 25 бу юу ирэх бямба гаригийн 10.00 цагт болох гэж байна. Тодруулбал, сонгуулийн өмнөх сорилго буюу “туршилтын” сонгууль юм байна. Энэхүү арга хэмжээнд тус хотын иргэд оролцох боломжтой бөгөөд сонгуулийн дүн гаргах үйл явцыг вэб камераар ажиглаж болох юм. Хамгийн сонирхолтой нь урьдчилсан “сонгууль”-д Чингис хаан, Александр Македонский, I Петр хаан, Наполеон Бонапарт, Уинстон Чер чиль нарын дэлхийд нэр тэй таван удирдагчийн нэрийг дэвшүүлжээ. Сонгуулийн төв хорооны зохион байгуулах уг арга хэмжээ цаг хагас үр гэлжилж, 11.30-13.00 цаг хүртэл сонгуулийн дүнг гаргах бөгөөд жи рийн иргэдээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг ч урьжээ. Мөн улс төрийн намууд, олон нийтийн байгууллагуудын төлөө лөгчид, ажиглагчдын баг оролцоно.