Намрын чуулганаар ямар ажил амжуулснаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр тайлагнав. 22 асуудал хэлэлц үүлэхээр эхлүүлсэн ч хоёр хууль, хоёр тогтоол л батлуулсан байна. Га раас гаргасан нэг том хууль нь Нийгмийн халамжийн тухай. Хавт гайрсан халамжийг цэг цэлж, эзнээ олсон болгохын тулд тодорхойлолтуудаа тодотгожээ. Мөн 1990 оноос хойш ажилгүй болсон иргэд Халамжийн сангаас тэтгэвэр тогтоолгох боломжийг бүр дүүлсэн аж. Хэдий хэмжээний тэт гэврийг хэрхэн тогтоох талаар Засгийн газраас журам гаргаж зохи цуулах юм. Мөн Боловсролын тухай багц хуулийн төсөлд Ажлын хэсгээс хоёр санал оруулсан нь маргаан үүс гэсэн. Энэ нь өмчийн хэл бэр ялгал гүйгээр 25-аас дээш жил ажил ласан багшийг тэтгэвэрт гарахад нь нэг удаа 24 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгох, энэ салбарын туслах ажилтан болох засварчин, нярав, галч гэх мэт ажилчинд таван жилд нэг удаа тэтгэмж өгөх санал юм байна. Хувийн сургуулийн багш нарт тэтгэмж өгөх ёсгүй хэмээн эсэргүүцсэн гиш үүд бий. Байнгын хорооны дарга А.Тлейхан, гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-22 асуудал хэлэлцэж эхэлсэн атлаа хоёрыг нь батлуулсан байна. АН-ынхан сонгууль дуустал нийгмийн халамжийн чиглэлийн хууль хэлэлцэхгүй, батлахгүй гэсэнтэй энэ холбоотой юу?
А.Тлейхан: -Инновацийн, Тэтгэврийн зөрүү арилгах гэх мэт хуулийн төслийн эцсийн хэлэл цүүл гийг хийсэн. Бусдынх нь хэлэлцэх эсэхийг шийдсэн байгаа. Эдгээрийг хав рын чуулганаар батална. Мар гаан үүсгээд байгаа асуудал үгүй. Чуулганы үйл ажиллагаатай холбоо тойгоор л хойшилсон.
-Боловсролын тухай багц хуулийн төсөлд өмчийн хэлбэр ялгалг үйгээр багш нарыг тэтгэвэрт гарахад нэг удаа тэтгэмж олгоно гэсэн. Үүнийг хувийн өмчид хөрөнгө оруулалт хийх нь гэж хардаж байна?
С.Эрдэнэ: -Хувийн сургуулийн байшин, саванд хөрөнгө оруулах гэж буй юм биш. Багш мэргэжлийг нь үнэлэх гэж байгаа юм. Тиймээс өмчийн хэлбэр харгалзахгүй байя гэсэн. Суурь боловсролыг үнэгүй олгох хуультай. Үүнтэй зэрэгцүүлээд багш нарыг нь бас сургах хэрэгтэй шүү дээ.
-Хүний хөгжил сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг хэзээ олгох вэ. Хувьцаа, ХХС-гийн мөнгө хоёрыг хооронд нь хольсон тогтоолыг УИХ баталсан. Танай Байнгын хороо анх ямар саналтай байсан бол?
.Тлейхан: -Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334 мянган ир гэний сая төгрөгийг олгох эх үүс вэрийг 2012 оны төсөвт суулгасан. 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулс наар хувьцаа, эсвэл сая төгрөг гэсэн сонголт хийхээр болж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс иргэдэд хувьцаа олгоно. Мөнгөө авна гэвэл эхний ээлжинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх юм.