---------------------------------------------------------
...Харин хоёр хуулийг нийцүүлэхгүй бол УИХ-д нэр дэвшигчид орон нутгийнхаа “гар хөлөөр” дамжуулан бэлэг сэлт тарааж, санал худалдан авах боломжоо бүрдүүлнэ хэмээн АНынхан үзэж буй. Үнэхээр УИХ-ын сонгуулиар мөнгө тараахгүй, орон нутгийнхаар бол болох нөхцөл бүрдчихээд байна. Үүнийг ашиглахаа нэр дэвшигчид,улстөрчид юу эс андах вэ...
---------------------------------------------------------
УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр хийх үү, болих уу гэдгээ түшээд шийдээгүй байна. Энэ хоёр сонгуулийг зэрэг явуулахаар хуульчилснаасаа МАН буцаж, АН гүрийж буй юм. МАН-ынхан хөдлөх шинжгүй байсаар намрын чуулган завсарлах болсон учир төгсгөлд нь АНынхан буулт хийсэн. Аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ынхтай хамт хийе, бусад жижиг нэгжийг нь намар хийе. Ингэвэл санал тоолох гэх мэтэд асуудал гарахгүй гэв, тэд. МАН болохоор Удирдах зөвлөлөөрөө ярьж байж шийднэ гээд л таг. Намрын чуулган завсарласан, ээлжит бусыг ирэх сарын 5-нд зарласан. Тэр болтол “ах” намынхан Цагаан сарын баяраа тэмдэглэж, буузаа идээд завгүй байх биз. Хоёр сонгуулийг анхны хувилбараар зэрэг хийвэл 16 мянга гаруй хүн өрсөлдөж, нийт 1500 төрлийн саналын хуудаснаас зөв хүнээ хайж бөглөх хэцүүхэн ажил сонгогчдод ногдоно. Аймаг, нийслэлийн сонгуулийг л УИХ-ынхтай хамт зохион байгуулъя гэвэл 400 орчим саналын хуу дас болж тоо нь арай цөөрөх аж. Хоёр гурван жил дараалан сонгуульдаж, улсын төсвийг барж, сонгогчдыг чи рэгдүүлдэг байдлыг халаад нэг дор зохион байгуулбал уг нь ашигтай. Төсөв, цаг хуга цаа хэмнэнэ. Гэхдээ үүний тулд сонгогчдод маш сайн мэдээлэл өгч, саналын хуудсыг хэрхэн, яаж бөглөхийг (мэдээж хэний нэр, аль намыг дугуйлахыг зааж болохгүй) таниулах ёстой. Гэтэл хоёр сонгуулийг зэрэг хийх гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Эргэлзээ тайлагдаагүй, оньсого хэвээр байна.
УИХ-ЫН СОНГУУЛИАР МӨНГӨ ТАРААЖ БОЛОХГҮЙ, ОРОН НУТГИЙНХААР БОЛНО
Хууль зүйн ийм зөрчил одоо үүсчихээд байна. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа оруулсан гол заалтуудын нэг нь он гарснаас эхлээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл, бэлэг сэлт тараах, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон явдал. УИХ-ын гишүүд зөвхөн тайлангаа л тараах эрхтэй. Бичсэн номоо сонгогчдодоо тарааж, өөрийг өө сурталчлаад л санал ав чихна гэж суусан зарим эрхмийн боломж хаагдаж байгаа юм. Мөн УИХ-ын сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр 07.00-20.00 цагт болно. Тэгвэл Орон нутгийн хурлын сонгуулийн одоогийн хуулиар санал хураалт нь амралтын өдөр болохоос гадна цаг нь зөрөөд байгаа. Мөн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй л бол мөнгө, эд зүйл тараах, олныг хамруулаад сурталчилгаагаа хийхийг нь хориогүй хэвээр. Тиймээс л энэ бүх зөрчлийг арилгах гэж АН төсөл өргөн барьсан ч хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд гацчихав. МАНынхан “Олон зуун төрлийн саналын хуудсыг унших программ зохиож амжихгүй, техникийн боломж гарахгүй, хүн хүч дутна” гэх мэт 10-аад шалтгаан олчихжээ. Тэгээд “Орон нутгийн сонгуулийг намар хийе” гэсэн төсөл өргөн барьсныг нь хэлэлцэхээр дэмж чихээд хүлээзнэж буй. Хууль зүйн бусад зөрчлийг нэг их тоосонгүй. Ха рин хоёр хуулийг нийцүүлэх гүй бол УИХ-д нэр дэвшигчид орон нутгийнхаа “гар хөлөөр” дамжуулан бэлэг сэлт тарааж, санал худалдан авах болом жоо бүрдүүлнэ хэмээн АН-ынхан үзэж буй. Үнэхээр УИХ-ын сонгуулиар мөнгө тараахг үй, орон нут гийнхаар бол болох нөхцөл бүрдчихээд бай на. Үүнийг ашиглахаа нэр дэвшигчид, улстөрчид юу эс андах вэ. Цагаан сарын баяр болж, намууд ахмадуудаа хүлээн авч бэлэг тараагаад эхэлчихсэн. “Сонгуулийн хууль зөрчлөө” энэ тэр гэвэл “Манай сум, дүүргийн намын хорооноос тараасан юм шүү дээ” гэхэд л амаа үдүүлнэ. Зэрэг тусдаа явуулахыг шийдэхээс гадна энэ мэт зөрчлийг цэгцлэх учиртай.
САНАЛЫН ХУУДСЫГ БӨГЛӨХӨД УЧИР БИЙ
Хүн төрсөн л бол үхэх нь үнэн гэдэг шиг УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулах нь үнэн. Тиймээс УИХ, орон нутгийн сонгууль хамт болох эсэхийг түр орхиод эхнийхдээ анхаарч үзье. 48 хүнийг тойргийн системээр, 28-ыг нь намын нэрээр сонгоно. Үүнийг ч сонгогчид одоо мэдэхтэйгээ болсон. Гэхдээ л эргэлзэх зүйл зөндөө байна. УИХ-ын сонгуульд 400 гаруй нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн тойм тоо бий. Юутай ч сонгогчид өөрийн тойргоос сонгох 2-4 хүний болоод аль нэг намын нэрийг дугуйлна. СЕХ-ныхон саналын хуудас тоолох машины түрүүчийг оруулж ирчихээд программаа суулгахаар ажиллаж буй. Тэгвэл сонгогчид саналын хуудсыг зүгээр ч нэг зөвлөөд орхичихгүй нь. Нэр дэвшигч, намын нэрийн өмнөх дөрвөлжингөөс илүү ч гаргахгүй, дутуулахгүй ч үгүйгээр жигдхэн сайхан “будах” ёстой. Зүгээр л зөвлөөд орхичихвол өнөөх “ид шидтэй” машин уншихгүй юм байна. Илүү дутуу гаргаж, сарайлгавал бас асуудал үүс - нэ. Тэгэхээр сонгогчид нэлээд хичээх хэрэгтэй болох нь. Энэ мэтийн наад захын мэдээллээр тэд цангаж байна.
ДЭЭД ШҮҮХ СЕХ-НД ТАЙЛБАР ИРҮҮЛЭЭГҮЙ БАЙНА
Сонгогчид байтугай сонгуулийг зохион байгуулах үү рэгтэй СЕХ-ныхон ч одоохондоо учраа олоогүй сууна. Сонгуулийн тухай хуульд эр гэлзээтэй, салаа утгатай заалт олон. Тухайлбал, эд зүйл тараахгүй, олныг хамарсан арга хэмжээ хийхг үй, тайлангаас өөр зүйл танил цуулахгүй л гээд байдаг. Гэтэл нэр дэвшихээ ил то доор зарласан эрхмүүдийн төлб өртэй ярилцлагууд хэдийнэ хэвлэлийн хуудаснаа гарч байна. Үүнийг яах вэ гээд асуухаар СЕХ мэддэггүй. Тиймээс тэд Сонгуулийн тухай хуулийн 40 гаруй заалтаар тайл бар авахаар Дээд шүүхэд хандсан. Хуулийг гагцхүү уг байгууллага л тайлбарлах эрхтэй. Хүсэлтээ өгөөд бараг сар болж байхад Дээд шүүхээс тайлбарыг нь өгдөггүй. Хуулийн заалтаа өөрсдөө сайн ойлгож байж, сонгогчдод сурталчлах ёстой. Иймэрхүү янзтай сууж бай тал нь сонгуулийг будлиантуулах “зараа” эрх баригчид түрүүчээс нь мэдэгдээд эхлэв. Бүр ч түгшүүр төрүүлээд байх юм. Дээрээс нь “Сонгуулийн автомат машинаар хэрхэн луйвар хийх вэ” гэсэн номыг хэн нэгэн нь орчуулаад гаргачихсан дуулдлаа. Уг номыг уншаад уншаад хэрэглэх сачий нь дутах учраас гуравдагч хүчнийхнийг луйвар хийчихнэ гэж хардах боломжгүй. Тэгэхээр эрх баригчид руу хараа хяналтаа чиглүүлэх учиртай. Ядаж байхад Батлан хамгаалахын сайд нь “Долоодугаар сарын 1” шиг явдал болно, бэлд гэж зөгнөөд л. МАН-ынхан хоёр сонгуулийг зэрэг явуулахгүй байх бүх аргаа сүвэгчлээд л, СЕХ-ныхон нь уймарч гүйгээд л. Улс орон минь нэг л эргэлзээтэй нөхцөлд ороотохов.
С.Туул