Энэ сарын 7-16-нд Москва хотноо швейцарь оноолтын 9 тавилд,3 ангиллаар болсон “Аэрофлот опен” тэмцээний талаар манай сонин мэдээлж байсан билээ. “А” ангилалд өрсөлдсөн 77 их мастер цолтон бүхий 86 шатарчдаас 81-д эрэмбэтэй манай ОУМ Б.Гүндаваа 4 онооны амжилт үзүүлж 52-р байрт орж, чансаагаа 2502 болгон их мастерын цолны болзлын хэмжээнд хүргэв. “В” ангилалд тэмцэлдсэн 130 шатарнаас 45-д жагссан ИМ Б.Мөнгөнтуул 6 оноогоор шагналт 17-р байр эзэлж, ФМ Г.Мөнхгал 5 (44), ФМ З.Бямбаа 3,5 (96) онооны амжилт гаргаж чансаагаа ахиуллаа. “С” зэрэглэлд ФМ У.Насанжаргал 6,5 (6), СМ С.Ган-Од 6,5 (11), ФМ С.Билгүүн 5,5 (26) оноогоор шагналт байруудад шалгарч ФМ А.Энхтуул 5, ДМ Р.Амгаланбаатар, СМ Б.Энхсайхан, ФМ Б.Ану нар 4,5 СМ Р.Энхбат 4, ДМ Б.Билэгжаргал 3 оноотой тэмцээнийг өндөрлүүлжээ.
Л.ТОГООХҮҮ