Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Сингапур Улсын Ерөнхийлөгч Др.Тони Тан Кенг Яам-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Ерөнхийлөгч Др.Тони Тан нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ үеэр Сингапурын Ерөнхийлөгч болон ард түмэнд уламжилж, МонголСингапурын харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.