Бид хуушуур хайрсан тосоо хаялгүй дахин ашигладаг шүү дээ. Тосыг ингэж олон удаа халаахад найрлага дахь элементүүд болон тосны хүчил нь задарч, тархины эсийг үхүүлэх хорт нэгдэл үүс гэдэг аж. Үүний улмаас хорт хавдартай болох эрсдэл нэмэгддэг гэж Испанийн судлаачид мэдээлсэн байна. Хоол хүнсэндээ хэрэглэдэг тосыг өндөр хэмд олон удаа халаахад альдегид хэмээх хорт бодис ялгаруулдаг аж. Судлаачид нэгэн төрлийн цэцэгнээс гарган авсан, чидун жимс, ургамлын тосыг 1-3 удаа 190 хэмд халааж туршсаны үндсэн дээр ийнхүү мэдээлжээ.
Ж.ЦЭЦЭГ