Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат сүүлийн хэдэн өдөр “од” болж байна. Гийгүүлсэн зүйл хийж бүтээсэндээ биш л дээ. Сонин, телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа “Монголд цөмийн хаягдал булшлах асуудлаар Засгийн газрын нэгэн гишүүн харийнхантай нууц гэрээ байгуулахаар тохирсон. Бараг ч байгуулчихаа биз” гэсэн үг амнаасаа барим тавим уна-гасан нь олны анхаарлыг татахгүй яах вэ. Өөрөө ч ин-гэнэ гэж бодож төлөвлөсөн бололтой юм. Харин учир мэдэх хүмүүс С.Энхбатын эл үйлдлийг “үхэхдээ үхэр буугаа тавина” гээч боллоо гэж байна. Болоод өнгөрсөн, одоо үргэлжилж буй үйл явдлыг хараад байх нь ээ Засгийн газар, Ерөнхий сайд С.Батболд энэ хүнд их л хүлээцтэй хандаж иржээ. Үүнийг батал-гаажуулахын тулд Цөмийн энергийн газар, түүний дарга асантай холбоотой тухайн үеийн мэдээллүүдийг эргээд нэг сануулах нь зөв байх.

ХАТУУ АНХААРУУЛАВ
Цөмийн хаягдлыг Монголд булшлах гэж байгаа талаар гадаадын зарим улстай гэрээ байгуулахаар зэхэж байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд дотоод, гадаадын зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Үүнтэй холбогдуулан Цө-мийн энергийн газраас авч хэ-рэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын ху-ралдаанаар хэлэлцэх ёстой байсан боловч тус газрын дарга С.Энхбат ирээгүй учир хойшлогдлоо. Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулах үүргийг удаа дараа авсан ЦЭГ-ын дарга С.Энхбат хоёр ч удаа ийнхүү ирээгүй тул асуудлыг хэлэлцэх боломжгүй болгож байна. Ирэх долоо хоногийн хуралдаанд тус байгууллагын удирдлагыг бүрэн бүрэл-дэ хүүнээр оролцон ажлаа танилцуулахыг хатуу үүрэг болголоо. (2011оны наймдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас)
С.ЭНХБАТ ДАХИАД ИРСЭНГҮЙ
Засгийн газрын хуралдаанд ЦЭГ-ынхан ажлаа танилцуу-лах байсан боловч газрын дарга С.Энхбатын эрүүл мэн-дийн байдлаас шалтгаалан долоо хоногоор хойшлууллаа. Хуралдаанд тус газрын холбогдох албан тушаалтнууд оролцон Засгийн газрын гишүүдийн асуултад хариулт өгөв. ЦЭГ болон “МонАтом” компанийн үйл ажиллагааг эрс сайжруулах, ил тод, нээлт тэй болгох зайлшгүй шаардлага-тай гэж сайд нар үзсэн байна. “Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах тухай мэдээлэл ихээр тархаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Иймээс энэ тухай албан мэдэгдлийг холбогдох байгууллагууд ал-бан ёсоор гаргаж олон нийтэд мэдээлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд С.Батболд өгөв. (2011 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас)
ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОВ
ЦЭГ-ын орлогч дарга Ц.Дамдинсүрэн, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газ-рын захирал Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцохоор боллоо. ЦЭГ 2006 онд бай-гуулагдсанаас хойш тодорхой ажил эхлүүлсэн боловч хэ-рэгжилт нь удаашралтай, цө-мийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх байгууллагуудын удирдлагатай холбоотой гэж үзэн ийм арга хэмжээ авахаар болсон байна. Ц.Дамдинсүрэн нь Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулж ирсэн ч хангалттай хариулт өгч чадахгүй, ажлаа мэдэхгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандав. (2011 оны аравдугаар са рын 19-ний өдрийн хуралдаанаас)
ЦЭГ-ЫН ДАРГЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ
С.Энхбатыг үүрэгт аж-лаас нь чөлөөлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийд-вэрлэлээ. Эрхэлсэн ажилдаа хайнга хандаж байсны улмаас тус газрын ажил удаан ху-гацаагаар цалгардаж, өгсөн үүрэг, даалгавар хэрэгжихгүй байгааг Засгийн газрын ги шүүд шүүмжиллээ. Зас-гийн газрын 2011 оны найм дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас аж лаа танилцуулах үүргийг С.Энх-батад өгсөн боловч өнөөг хүртэл биелүүлээгүй, эрхэл-сэн сайдын зөвшөөрөлгүйгээр удаа дараа гадаадад явж байсан тухай яригдсан байна. (2012 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаас) Гэтэл өнгөрөгч сарын 20-ны өдөр тутмын зарим сонинд С.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудлаар ЦЭГ-ын “Олон нийттэй харилцах алба” гэж тус газрын бүтцэд байхгүй хууль бус нэгжийн нэрээр мэдэгдэл гаргаж эхэлжээ. Залгаад С.Энхбатын ярилц лагууд хөвөрч, ажлаас нь үндэслэлгүй халсан гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан аж. Эдгээр асуудалтай холбоотойгоор Засгийн газрын Хэвлэл мэ-дээллийн албанаас өчигдөр мэдэгдэл гаргалаа.
“С.Энхбат нь агентлагийн даргын хувьд хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн. Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Түүний хууль зөрчсөн үйлдлийг давтуулахгүй байх, Цөмийн энергийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, удирдлага, зохион бай гуу-лалтыг сайжруулах зорилгоор үүрэгт ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын хуралдааны шийдвэр гарсан. Түүний хийж буй мэдэгдэл, ярилцлага нь бусдыг төөрөгдүүлэн, төрийн албаны хэвийн үйл ажиллагааг бусниулах гэсэн хууль бус үйлдэл” гэж ЗГХМА-ны дарга М.Оюунчимэг ярилаа.
С.Энхбатыг Цөмийн энергийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн учир тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжавыг томилжээ. С.Энхбатын нэхэмжлэлийн дагуу “Шүүхээс гарах шийдвэрийн бие лэлтийг баталгаажуулах тухай” Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж гарсан байна. “Уг захирамж нь С.Энхбатыг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг авч хэлэлцсэн шүүхийн шийдвэр биш. Гагцхүү хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл уг албан тушаалд хэн нэгнийг томилох, сонгон шалгаруу-лалт явуулахыг түдгэлзүүлсэн шийдвэр. Төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн, тогтвортой явуулах зорилгоор Засгийн газраас тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасны дагуу томилсон. Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Засгийн газрын шийдвэрийг зөвхөн Засгийн газар өөрөө, эсхүл УИХ хүчингүй болгохоор заасан” гэсэн тайлбарыг Засгийн газрын ХЭГ-ын шинжээч Д.Мөнх-Эрдэнэ өгч байна. ЦЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Манлайжавын хэлснээр С.Энхбатыг найман аж ахуйн нэгжид хууль бусаар хайгуулын 21 тусгай зөвшөөрөл өгсөн хэргээр хууль хяналтын байгууллага шалгаж бай гаа аж. Тус газрын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээр ажиллаж байна. Гэвч С.Энхбатын олон нийтэд тарааж буй гүтгэлгийн чанартай мэдээлэл нь хамт олны уур амьсгал, ажлын явцад сөргөөр нөлөөлж байна гэж Г.Манлайжав ярив.