Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос намрын чуулганаар хийсэн ажлаа өчигдөр танилцууллаа. Уг Байнгын хорооноос УИХ-аар батлуулсан гол хууль нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай, олон улсын фактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хууль байжээ. Уг протоколд нэгдэн орсон, соёрхон баталсан аливаа улс өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд хамаарах хэнд ч цаазаар авах ял гүйцэтгэхгүй байх, түүнийг халахад чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэг гүйцэтгэх ёстой аж. Мөн ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУын хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийг тус байнгын хороо хариуцан батлуулжээ.
БНХАУ-ын нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт гол төлөв холбогдсон Монгол Улсын 22 иргэн ял эдэлж байна. Уг гэрээг баталснаар Монгол Улс, БНХАУ өөр өөрийн нутаг дэвсгэрт ял эдэлж байгаа тус тусын харьяат иргэдийг эх оронд нь шилжүүлэх, гэр бүл, хамаатан садантай нь ойр ойрхон уулзуулах, ялын төрөл, хугацааг бууруулах боломжийг бүрдүүлэх юм байна. Мөн Андоррагийн хаант улс, Гамби, Гондурас, Науру, Палау, Панам, Өмнөд Судан, Самоа зэрэг 15 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Италид ЭСЯ нээх тухай тогтоол баталж, Элчин сайд томилсныг Байнгын хорооны дарга Э.Мөнх-Очир онцолсон
С.УУЛ