“Гал үндэстэн” холбоо УИХ-ын 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшигчдийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Тус холбооны гишүүн М.Баатар, Д.Энхтөр, Ц.Мөнхбаяр нар өчигдөр мэдээлэл хийхдээ ийн хэлэв. Тэд ний үзэж байгаагаар одоо гийн эрх баригч намууд Үндсэн хуулийн сонгуультай холбоотой заалтуудыг зөрчсөн аж. Удаа дараа авч хэрэгжүүлсэн тэмцэл нь үр дүн багатай байгаа тул энэ удаад бие даан нэр дэвшигчдийг холбоондоо нэгтгэн сонгуульд оролцуулахаар болжээ. Хэрэв бие даан нэр дэвшигчид нэгдэхгүй бол холбооны гишүүнээс нэр дэвшүүлэх аж. “Гал үндэстэн” холбоо ны “улс үндэстэнээ аваръя” урианд нэгдэх, эсвэл эрх баригч намын одоогийн үйл ажиллагааг шүүмжилж байгаа бие даан нэр дэвшигч болон албан байгууллагыг өөрсдийн эгнээнд нэгдэхийг тэд уриалав. Тус холбооноос нэр дэвшигчдийн нэрийг хуульд заасан хугацаанд зарлах аж.
Ө.ЛХАМНОРЖИН