Багш нар дахин ажил хаяхаар болжээ. Үүнээс шалтгаалан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт тодорхой хугацаагаар урагшилж магадгүй байна. Энэ талаар БСШУ-ны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Батзоригоос тодрууллаа.
-Багш нар дахин ажил хаяна гэдэг үнэн үү. Үүнээс болж сурагчдын амралт урагшилж байгаа юм уу?
-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар багш нарын цалинг 2012 оны эхний улиралд багтаан хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийд вэрээсээ ухарч, энэ сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх болсныг багш нар эсэргүүцэж байгаа. Иймд манай холбоо Ажил хаялт зохион бай гуулах түр хороогоо өнгөрсөн баасан гаригт хуралдуулж, дахин ажил хаях шийдвэрт хүрлээ. Үүнтэй холбогдуулан сурагчдын амралт урагшилж магадгүй. Гэхдээ хэрхэн зохицуулахыг БСШУЯ-ныхан мэднэ.
-Хэзээнээс ажил хаяхаар болов. Танай холбооны энэ шийдвэрийг багш нар бүгд дэмжиж байгаа юу?
-Бид тохиролцсоны дагуу хоёрдугаар сарын нэмэгдлээ нэхэмжилж байгаа. Энэ долоо хоногийн эхээр хүсэлтийнхээ хариуг авах учиртай. Хэрэв энэ сарын 8-наас өмнө Засгийн газар бидэнд нааштай хариу өгөхгүй бол гуравдугаар сарын 9-нөөс эхлэн орон даяар ажил хаялт зарлана. Энэ удаа нэлээд өргөн хүрээг хамруулахаар төлөвлөж байгаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногт бол сон Ажил хаялт зохион бай гуулах түр хо рооны хуралдаанд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон 300 гаруй багш оролцсон. Мөн бүх аймгаас төлөөлөл ирж, ажил хаялтыг хэрхэн зохион байгуулах талаар хуралдаж байна гэв. Сурагчдын амралтыг наашлуулах, эсэх талаар БСШУЯ-ны мэр гэжилтнээс тодруулахад “Сурагчид энэ сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 5-ыг хүртэл амрах учир тай. Сайд тушаал гаргаагүй тохиолдолд энэ хугацаа өөрчлөгдөхгүй” гэлээ.