Монголын их, дээд сургуулиудын консорциумаас оюутан элсүүлэх журмыг тогтоодог. Энэ жил зарим сургуулийн босго оноо өмнөхөөсөө нэмэгджээ. Тухайлбал, өмнөх жилүүдэд их, дээд сургуулиудын босго оноо дунджаар 400 байсан бол энэ жил Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль 400-гаас дээш байна хэмээн журам тогтоосон байна. Түүнчлэн СЭЗДС-ийн (Сингапур, БНСУ-д суралцаж) давхар мэргэжил эзэмшүүлдэг ангийн англи хэлний оноог 750-иас доошгүй байхаар заажээ. Харин бусад сургуулийн босго оноо өмнөх жилийнхтэй адил байх аж. Мөн цөөнгүй сургуулийнхан зарим мэргэжлээр элсэлт авахаа түр зогсоосон байна.Тухайлбал, ЭМШУИС эрүүл мэндийн эдийн засгийн мэргэжлээр элсэлт авахгүй гэнэ. МУИС компьютер график, дизайн, реклам сурталчилгаа менежерийн ангидаа ур чадва рын шалгалт авдаггүй байсан бол энэ жилээс авахаар болсон аж.
Д.ХИШИГ