Жаахан шаргын нутгийнхан малаа таван төрөл дээр өсгөсөн амжилттай өнтэй сайхан хаваржиж байна. Энэ жил аймаг байгуулагдсаны 70 жил, Алтан овооны их тахилга болно гээд хөл хөөр ихтэй байгаа дуулдав. Их найр наадмын хажуугаар Сүхбаатар аймагт энэ жил сонгуулийн “дайн” болох нь мэдээж. Хоёр мандаттай байсан энэ тойргоос одоо ганцхан гишүүн тодрох учиртай. Улстөрч Ч.Улаанаас өөр гишүүн бараг сонгогдож үзээгүй жинхэнэ улаан тойрог. Харин 2008 оны орон нутгийн сонгуулиар анх удаа сөрөг хүчин буюу АН аймгийн ИТХ-д ялсан. 13 сумын аравт нь МАН ялсан байдаг гэхээр яах ч аргагүй улаан тойрог байгаа биз. Сүхбаатар жанжны маань байгуулсан нам гээд МАН-д үнэхээр элэгтэй хандаж ирсэн юм.
АИХ-ын болон УИХ-ын орлогч дарга асан Ж.Гомбожав намаа сольж, МУНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явахдаа төрсөн сум Асгатаасаа хамгийн бага санал авч байсан гээд бодчих. 1996-2000 оны УИХ-д МУННын дарга О.Дашбалбар агсан сонгогдсоныг эс тооцвол 1992 оны УИХ-ын сонгуулас хойш МАН завсаргүй ялалт байгуулж ирсэн юм. 1992-1996 онд Ж.Гомбожав, Ч.Хурц, 1996-2000 онд Ч.Улаан, О.Дашбалбар, 2000-2004 онд Ч.Улаан, Ш.Бадам, 2004-2008 онд Ч.Улаан, Р.Буд, 2008- 2012 онд Ч.Улаан, Р.Буд нар сонгогджээ. Гэхдээ цэнхэртэж эхэлжээ. Аймгийн залуу удирдлагын хийж байгаа ажил, ялангуяа аймгийн төв БаруунУрт сумын эрс өөрчлөгдсөн өнгө төрхөд сүхбаатарчууд ам сайтай байдаг юм билээ.
Энэ тойрогт дархлагдсан Ч.Улаан УИХ-ын 2008 оны сонгуулиар АН-аас нэр дэвшигч Д.Цогтбаатарт хоёр ч суманд ялагдал хүлээсэн зэрэг нь МАН-аас уйдаж эхэлсний шинж биз. Энэ нутгийн гаралтай нэр хүндтэй улстөрч олон байдаг юм. Эндээс сонгогдоогүй ч гэсэн УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, ажиллаж байгаа Т.Ганди, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, М.Зо ригт, М.Энхсайхан зэрэг улстөрчийн аав, ээж энэ нутгаар овоглодог юм. Нэг мандаттай болсон нь олон хүний нойрыг хугаслаж, “нервтүүлж” байгаа гэлцэнэ. Жинхэнэ “гал ассан” тулаан болно гэж ажиглагчид таамаглаж буй.
МАН-ЫНХАН Ч.УЛААН, У.ХҮРЭЛСҮХ ХОЁРЫН НЭГИЙГ СОЙНО
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын гаралтай бол Манлай уяач Ч.Улаан Даргьгангын уугуул гэдгийг хүмүүс мэдэх байх. Энэ хоёр дээр л тогтох болов уу гэж МАН-ын удирдлагад ойр эх сурвалж ярьж байна билээ. Уг нь энэ хоёр эрхэм намын жагсаалтад багтаж, бусдадаа боломж олгох болов уу гэж олон хүн таамаглаж байв. Гэвч хэн хэн нь намынхаа ялалтад эргэлзэж буй бололтой. Тойрог нь найдвартай гэж тооцож байж болох юм. Энэ хоёрын аль нь ч Сүхбаатарт ялалт байгуулах боломжтой. Гэхдээ хэнийг нь илгээх вэ гэдгийг намын удирдлага хараахан шийдэж амжаагүй байна.
Хэрвээ У.Хүрэлсүх, Ч.Улаан нар намын 28 нэр дэвшигчийн жагсаалтад орсон бол нэлээн дээгүүр бичигдэх юм. Энэ хэрээр намын авсан саналаар сонгогдох магадлал өндөр гэж тэднийг сэнхрүүлэх гэж оролддог хүмүүс байгаа юм билээ. Тойрогт ялагдал хүлээлээ ч гэсэн дор хаяж 28 хувийн санал авах бололцоо эдэнд бий. Тэгсэн тохиолдолд намын жагсаалт руу гулгаад ороод ирэх боломжтой. Намын жагсаалтаар энэ хоёр сонгуульд оролцоно гэж үзвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Будад боломж гарч ирэх юм. Түүнтэй аймгийн МАН-ын хорооны дарга, “Одкон”-ны гэх Мөнхбат нам дотроо ширүүхэн өрсөлдөх байх. УИХ-ын гиш үүн Ц.Мөнх-Оргил, “Моннис”- ийн Б.Чулуунбаатар гэх зэрэг хүмүүс нөөц хувилбараар яригдаж байгаа ч Ч.Улаан, У.Хүрэлсүх нараас өөр хүн АНын нэр дэвшигчийг барахгүй гэсэн яриа байгаа юм.
ИЗН-ЫН М.ЗОРИГТ АН-ААС НЭР ДЭВШИХ МАГАДЛАЛ ӨНДӨР
Эх сурвалжууд энэ хувилбарыг огтхон ч үгүйсгэхгүй байна. АН-аас хоёр удаа нэр дэвшиж байсан, Улс төрийн хэлмэгдэгчдийн холбоо тө- рийн бус байгууллагын тэрг үүн Д.Цогтбаатар энэ удаа Дорнод аймгийг сонгожээ. Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нэр дэвшихгүй гэдгээ намынхандаа хэлсэн сурагтай. Орон нутгийн сонгуульд намаа ялуулах нь түүний гол зорилго болж буй гэсэн. Харин ИЗН-ыг АН-тай нэгтгэхийн төлөө тууштай явдаг, УИХ-ын гишүүн, ИЗНын ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Бодь” группийн ерөнхийлөгч М.Зоригт намаа сольж АН-аас Сүхбаатар аймагт нэр дэвших тухай яриа газар авчээ. Тэрбээр үнэндээ сүүлийн хоёр жил энэ нутгаас салаагүй гэхэд болно.
Зоригтын аав Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор Я.Мөнхчулуун агсан Эрдэнэца гааны уугуул юм. М.Зоригт аавынхаа нэрэмжит санг бай гуулж, Сүхбаатарт идэвх тэй үйл ажиллагаа явуулдаг. Я.Мөнхчулуун агсны нэ рэмжит орчин үеийн кинотеатр Баруун-Урт суманд тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа юм билээ. Аймгийн ИЗН-ын хорооны гишүүдийн олонх нь намаасаа гарч АН-д элссэн гэх яриа бий. Нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх үед М.Зоригт АН-ын гишүүний бат илэрхийлэхээ авчихсан байх болов уу. Тэрбээр 2004- 2008 оны УИХ-ын сонгуулиар ИЗН-аас Дорнод аймагт нэр дэвшин сонгогдож байв. 2008 онд одоогийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярт тун маргаантай ялагдсан билээ.
Санал тоолох ажиллагаа будлиантай болсон гээд нэг хэсэг шүүх, цагдаагаар тэд явсан санагдаж байна. Энэ таамаг зөрвөл АН-аас “Монос”-ын гэх Эрдэнэчимэг нэр дэвших магадлалтай. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуулиар Ч.Улаанд ялагдсан юм. Их ч хөрөнгө зарцуулсан гэдэг. Харин сонгуулийн дараа Сүхбаатарт очихоо больсон юм билээ. Эндээс харвал АНаас М.Зоригт нэр дэвшинэ гэсэн таамаг батлагдаж магад. Түүний эсрэг МАН хүчтэй өрсөлдөгч гаргаж ирэхгүй бол эрх баригчид нэг мандатаа алдаж тун болзошгүй. Бусад намын хувьд хэнийг ч нэр дэвшүүлээд нэмэргүй. Харин АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваахын тулд бэлгэдлийн шинжтэй 1-2 хүн нэр дэвших магадлал бий гэнэ.