Уламжлал ёсоор FIDE гуравдугаар сарын 1-нд шинэчилсэн чансаагаа гаргалаа. Шинэчилсэн чансаагаар манай шатарчин Ц.Батчулуун хүсэн хүлээсэн 2500 оноондоо хүрч, дөрөвдүгээр сард болох Олон улсын шатрын холбооны шинэ хурлаар их мастер цолоо авах нь тодорхой боллоо. Ингээд Монголын болон дэлхийн шилдэг арван шатарчны чансааг толилуулъя.
ДЭЛХИЙН ШИЛДЭГ 10 ШАТАРЧИН
¹ Тоглогчид Улс 2012-I 2012-III
1 М.Карлсен Норвеги 2835 2835
2 Л.Аронян Армен 2805 2805
3 В.Крамник ОХУ 2801 2801
4 В.Ананд Энэтхэг 2799 2799
5 Т.Ражабов Азербайжан 2773 2784
6 Х.Накамура АНУ 2759 2771
7 Ф.Карауна Итали 2736 2767
8 С.Карякин ОХУ 2769 2766
9 А.Морозевич ОХУ 2763 2765
10 В.Иванчук Украин 2766 2764
МОНГОЛЫН ШИЛДЭГ 10 ШАТАРЧИН
¹ Тоглогчид Цол 2012-I 2012-III
1 Ц.Батчулуун ОУМ 2503 2503
2 Б.Гүндаваа ОУМ 2493 2502
3 Б.Мөнгөнтуул ИМ 2452 2451
4 Д.Шаравдорж ИМ 2440 2429
5 Н.Баттулга ОУМ 2406 2406
6 Г.Мөнхгал ФМ 2340 2365
7 Т.Батчимэг ИМ 2347 2363
8 Б.Хатанбаатар ИМ 2358 2358
9 М.Гүнбаяр ФМ 2334 2334
10 Г.Эрдэнэ ФМ 2316 2316
Дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Ю.Полгар (Унгар) 2709, Хоу Ифань (Хятад) 2639 нар тэргүүлсэн бол манай их мастер Б.Мөнгөнтуул 2451 чансаагаар 35-д эрэмблэгджээ. Харин FIDE-д харьяалалтай 141 улсыг ОХУ 2748-аар манлайлан, Украин 2693-аар удаалж, 2398 оноотой Монгол 62 дугаарт жагсчээ.
Л.ТОГООХҮҮ