АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг өчигдөр сэтгүүлчдэд мэдээдэл хийлээ. Уржигдар орой тус намын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг дуусгах ёстой гэж үзжээ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тэд дэмжсэн байна. Мөн төсвийн тодотголыг 1995 оноос өмнө тэтгэвэрт гар сан хүмүүсийн асуудалтай хамтатган шийдэх саналыг УИХ-д оруулна гэжээ.
Орон нут гийн хурлын сонгуулийн тухайд тавьсан саналыг нь МАН хүлээж авахгүй байх магадлал өндөр байгааг тэрбээр хүлээн зөвшөөрсөн. Гэвч зөвшилцөнө гэж найдсаар буй гэнэ. Тэрбээр “Олонхийн бүлэг санаачилгатай ажиллах байх. Долоодугаар сарын 1 давтагдах вий гэсэн айдас бидэнд байна. Иргэний ухаалаг үнэмлэхтэй болох, саналын хуудсыг автоматаар тоолох төхөөрөмж ашиглах ажлыг СЕХ, ХЗДХЯ, УБЕГ удаан хийж байна.
Мөн малчдын гар дээрээс галт зэвсгийг хураах ажил өрнөөд эхэлчихсэн. Дээрээс нь Батлан хамгаалахын сайд нь долоодугаар сарын 1 шиг явдал болвол Зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдалд байлгах тушаал өгсөн. Мөн МАН-ынхан хоёр сонгуулийг тусад нь явуулж, будлиан үүсгэх хүсэлтэй байна. Иймэрхүү шат дараалсан арга хэмжээ өрн өд буй нь долоодугаар сарын 1 давтагдах вий гэсэн болгоомжлол төрүүлж байна” гэлээ.
С.УУЛ