Шатрын УАШТ-ий хагас шигшээ тоглолтууд “Хос мастер” академийн байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд нийт 120 орчим шатарчин оролцож байгаа бө гөөд швейцарь системээр 9-11 тоглож, эрэгтэйчүүдээс эхний 13, эмэгтэйчүүдээс 11 байрт шалгарсан тамирчид шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм. Долоон өргийн дараах байдлаар эрчүүдийг их мастер Б.Хатанбаатар, ОУМ Н.Баттулга, ФМ Г.Эрдэнэ, Н.Төвсанаа нар адилхан 5.5 оноотой тэргүүлж явна. Харин эмэгтэйчүүд зургаан өрөг тоглоод байгаагаас ФМ А.Энхтуул ердөө хагас онооны алдагдалтайгаар тэргүүлж, спортын мастер Б.Баярмаа 5.0, ФМ У.Лхамсүрэн, Ц.Мөнхчулуун, спортын мастер Ө.Нямтуяа, С.Сарантунгалаг, Б.Билэгжаргал, Ж.Дагийсүрэн нар тус бүр 4.5 оноотой удаалж яваа аж. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн медальт ФМ М.Гүнбаяр, их мастер Б.Шаравдорж, ФМ У.Насанжаргал болон их мастер Т.Батчимэг, ОУМ Д.Янжиндулам, Б.Анхчимэг нар шигшээ тэмцээнд шууд оролцох юм. Тэмцээн баасан гаригт өндөрлөнө.
Р.МАНЛАЙ