“Эх оронч эмэгтэйчүүдийн клуб” байгуулсан тухай өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Улаанбаатар дээд сургуултийн гэр бүл судлалын тэнхмийн эрхлэгч доктор Б. ОюунЭрдэнэ “Өсвөр үе ирээдүй төв”- ийн гүйцэтгэх захирал Л. Энхээ, сурган хүмүүжүүлэгч ахмад багш Д. Нона нар хамтран энэхүү клубийг байгуулахаар болжээ. Тус клуб нь монгол эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудад эх орондоо амьдралын баталгаатай, хуулиар хамгаалагдсан эрхтэй, айх аюулгүй, сэтгэл хангалуун, ирээдүйдээ итгэлтэй, сайхан амьдрах бололцоог хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулах гэнэ.“Нэг хоёроороо бус, нийтээрээ, гэртээ бус клубт нэгдэцгээе” хэмээх уриалгыг гаргаж буй тус эмэгтэйчүүдийн холбоо сэтгэлзүйн болон, хуулийн зөвлөгөө өгөх юм байна.