БОАЖЯ, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газартай хамтран Полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхийг бий болгох төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд ПХБ-ийг энэ оноос цэвэрлэж, хоргүйжүүлэх ажлын эхлэл тавигдаж байгаа юм байна. Энэ талаар төслийн үндэсний зохицуулагч Р.Ариунбилэгээс тодрууллаа.
-ПХБ-ийг байгаль орчинд ээлтэй аргаар цэвэрлэх гэж байгаа тухайгаа ярихгүй юү?
-Манай улсад полихлорт бифенилүүдийг транс форматорын шингэнд ихэвчлэн хэрэглэдэг. Юуны өмнө бид тос агуулсан төхөөрөмжүүдийг нарийвчлан тоолж, ашиглаж буй тосонд нь нарийн шинжилгээ хийж, тодорхойлж байна. ПХБ-ийг тосонд нэмэлтээр хийж ашигладаг тул зөвшөөрөгдсөн хэмжээнээс ямар байна гэдгийг тогтоож байгаа юм. Ингээд их хэмжээтэй байгааг нь Итали улсын тех ник, технологиор ПХБ агуулсан тос болон төхөө- рөмжийг цэвэр лэнэ.
-Байгаль орчинд ээлтэйгээр чухам яаж цэвэрлэх юм бол?
-Италийн компанийнхан бидний захиалгын дагуу явуулын төхөөрөмжийг өнгөрсөн нэгд үгээр сарын 1-нээс үйлдвэрлэж эхэлсэн. Уг төхөөрөмжийг бүх эх үүсвэр дээр аваачиж хол босноор тосон доторх ПХБ-ийг задалж, хорг үйжүүлнэ. Эхний гурван жилийн хугацаанд 1000 тн-ыг цэвэрлэх төлөвлөгөө гаргасан.
-Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Ирэх есдүгээр сард тоног төхөөрөмж нь орж ирнэ. Өнгөрсөн сарын дундуур Италийн компанийнхан ирж уулзсан. Тэд уг төхөөрөмжийг ажиллуулах Төвийн бүсийн цахилгаан дам жуулах сүлжээ компанийн хоёр ажилтныг Италид сургаж, бэлтгэх юм.
-ПХБ-ээр бохирдсон хөрс манайд цөөнгүй илэрсэн гэсэн. Цаашид ер нь энэ бохирдлыг арилгах талаар ямар ажил хийж, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
-Энэ талаарх үндэсний хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Полих лор бифенилийн журмыг БОАЖ-ын сайд батлан гар гасан. Энэ журамд зааснаар ПХБ бүхий тос ашиг ладаг тоног төхөөрөмж эзэмшигч компаниуд өөрсдийн хөрөнгөөр бохирдлоо цэвэрш үүлж, тоног төхөөрөмжөө шинэчлэх үүрэг хү лээсэн. Ер нь Стокгольмийн конвенц 2028 онд ПХБ агуулсан бүтээгдэхүүнийг дэлхий нийтээр хэрэглэхийг зогсоох зорилттой. Харин манай улс 2020 он гэхэд зогсоосон байх зорилт тавьсан. Цааш даа ПХБ-ээр бохирдсон хөрсийг угааж цэвэр лэдэг технологийг нэвтрүүлнэ гэлээ.