Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Зэвсэгт хүчнийг ард иргэдийн эсрэг ашиглахаар зэхэж байна гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар тогтоолын төсөл санаачилсан юм. Уг асуудал улсын нууцтай холбоотой учир хаалттай хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуралдааны эхэнд тавьсан. Харин Э.Бат-Үүл тодорхой тайлбар хэлсний дараа С.Бямбацогт саналаа татаж авав. Тэрбээр, гишүүд асуулт тавьж, санал хэлэхдээ нууцад хамаарах сэдэв хөндөлгүй, камерын өмнө шоудахгүй байхыг сануулсан. Батлан хамгаалахын сайдын хувьд өчигдөр нэлээд хүндхэн сорилт болсон болов уу. Энэ нь түүний байдлаас илэрч байв. Гишүүн Р.Раш тогтоолын төсөл санаачлагчдыг үгийн зөрүүн дээр тоглож байна гэсэн бол “дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг” гэх үгийн учрыг биеэрээ мэдэрч байгаа байх гэж Ж.Энхбаярт хандаж хэлнэ билээ. Өөрийг нь огцруулах Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нарын гаргаж тавьсан үндэслэлийн эсрэг тайлбар мэдээлэл, ярилцлагыг Батлан хамгаалахын сайд гишүүдэд тарааж, өдөр тутмын зарим сонинд нийтлүүлсэн юм. Түүнийг нь улсын нууц задруулсан хэмээн АН-ын бүлгийн гишүүд буруутгаж буй. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо нар ч сайдынх нь тараасан мэдээллийн зарим хэсэг улсын нууцад хамаарахыг хүлээн зөвшөөрсөн юм. Гишүүдийн асуулт, хариултыг тоймлон хүргэж байна.
Ж.Сүхбаатар: -Та хоёр цэвэр улс төрийн шалтгаанаар асуудалд ханд лаа. Сайдыг огц руулах хангалттай үндэслэл олж харах гүй байна. МАН-ын сайд нарын эсрэг зохион байгуулалттайгаар явуулж буй АН-ын бүлгийн тоглолт болж байна.
Р.Гончигдорж: -Залуу улстөрчдийг анхнаасаа зөв байр суурьтай, улс төрийн өндөр хариуцлагатай байж сураасай гэж хүсэж байна. Би бүлгийн даалгавраар ажилладаг хүн биш. Манай бүлэг ч бид хоёрыг урдаа бариад явдаггүй. Батлан хамгаалахын сайд нь ард түмнийхээ эсрэг Зэвсэгт хүчнийг ашиглахаар зэхэж байгаа учраас л бид асуудлыг өргөн барьсан. Долоодугаар сарын 1-нийх шиг үймээн самуун болох нөхцөлд Зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд байх ёстой гэж үзэж, бэлтгэж байсан нь айдас, болгоомжлол төрүүлсэн. Онц байдлыг Зэвсэгт хүч ний байл дааны бэлэн байдлын үетэй хол бон ярьж тайлбарласнаа раа Батлан хамгаалахын сайд ноцтой зүйлийг сануулсан. Энэ үг нь үйлдэл болж хувирахаас сэрэмжлүүлж байгаа юм.
Э.Бат-Үүл: -Зэвсэгт хү- чин, иргэний нийгмийн харил цаа тун эгзэгтэй байсан үеийг мэдэх хүмүүсийнхээ хувьд асуудлыг тавьсан. 1990 оны дөрөв, тавдугаар сард Зэвсэгт хүчнийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж байсан юм. 2008 оны сонгуулийн дараа намайг Сэлэнгээс Улаанбаатарт ирэхэд Зэвсэгт хүчнийг бэлэн байдалд оруулж, байлдааны хуягт тэргээр гудамжуудыг хаасан байсан нь үнэхээр айдас төрүүлсэн. Хэрвээ иргэд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн бол Зэвсэгт хүчин тэдний эсрэг байлдааны зэвсэг хэрэглэхэд бэлэн байв. Ж.Энхбаярын хэвлэлд өгсөн ярилцлагын бичлэгийг гишүүдэд сонсговол та нар үнэхээр гайхна. Юу ярьчихсан хүн бэ, энэ чинь гэж... Бидний тавьсан үндэслэлд ямар ч улс төр байхгүй. Зөвхөн хууль эрх зүйн үндэслэл гаргаж тавьсан. Онц байдлын үед цагдаа, дотоодын цэрэг утааны болон нулимс асгаруулагч зэрэг тусгай хэрэгсэл ашиглах хуультай. Гэтэл Ж.Энхбаяр тийм үед байлдааны зэвсэг ашиглах тухай ярьсан.
Ж.Энхбаяр: -Зэвсэгт хүчин үүргээ чадварлаг биелүүлэхийн тулд байнгын бэлэн байдалд байх ёстойг олон хуулиар зохицуулж өгсөн байдаг. Тайван, байлдааны цагийн үеийн гэсэн хоёр зэрэглэл байдаг. Бэлэн байдал гэдгийг зарим хүн буруу ойлгожээ.
С.Бямбацогт: -Ажлаас халагдсан нэг нөхрийн гомдлоо тайлах гэснээс энэ асуудал үүдэлтэй юм биш үү. Тэр нөхөр АН-ын бүлэгт мэдээлэл өгсөн. Уг нь бүлгийн хуралд салбарын сайд мэдээлэл хийдэг. Байлдааны бэлэн байдлыг хангах нь Батлан хамгаалахын сайдын үүрэг биз дээ.
Э.Бат-Үүл: -Манай намын бүлэгт Ш.Сүхбаатар ямар ч мэдээлэл өгөөгүй. Энэ асуудалтай холбоотойгоор мэдээлэл өгөөч гэж Ж.Энхбаярыг дуудсан. Хоёр цагийн дараа ирэхэд бүлгээр дараагийн асуудлыг хэлэлцэж байсан. Таныг дуудна аа гэсэн чинь хөдөө явчихсан байсан. Гэхдээ маш олон ярилцлага хэвлэлд өгсөн байсан.
Ч.Сайханбилэг: -Ж.Энхбаяр өөрөө өөрийгөө юманд барьж өгөөд л яваад байгаа хүн. Улсын нууц задруулаад байна. Улсын нууцтай хамаа рах зүйлийг гишүүдэд танилцуулахгүй яагаад хэвлэлд өгсөн юм бэ?
Ж.Энхбаяр: -Шаардлагатай гэсэн мэдээллээ Батлан хамгаалах яамнаас яагаад албан ёсоор авч болоогүй юм бэ. Би аргагүйн эрхэнд хэвлэлд мэдээлэл өгсөн. Улсын нууц задлаагүй. Харин ч ил байх ёстой олон мэдээллийг гаргаж тавьсан.
Ч.Сайханбилэг:- Сайдынхаа зөвлөлийн хурлынхаа мэдээллийг өгөөч гэж би танд албан бичгээр хандсан. Одоо болтол хариу өгөөгүй. Хэвлэлээс л таны байр суурь, мэдэгдлийг харсан. Өөдөөс харчихаад худлаа яриад суух хэрэггүй.
Г.Баярсайхан: -Долоодугаар сарын 1-нд манай тойргийн нэг сонгогч мэргэн буучийн суманд өртсөн. МАН өөрт нь ямар л үүрэг өгнө, тэрийг биелүүлэхэд бэлэн байна гэдгээ Батлан хамгаалахын сайд харууллаа. Долоодугаар сарын 1-нийх шиг хэрэг гарвал ашиглах зорилгоор мэргэн буучдыг бэлтгэж байгаа юм байна гэж би ойлгож байгаа. Ж.Энхбаярын хэвлэлд тараасан материалд улсын нууцад хамаарах зүйл байна уу гэж ЗХЖШ-ын даргаас асууя.
Ц.Бямбажав: -Зарим зүйл нь улсын нууцад хамаарна.
Д.Ганхуяг: -Зэвсэгт хүчний тухай, Онц байдлын тухай хуульд галт зэвсэг хэрэглэх тухай ганц ч өгүүлбэр байхгүй. Гэтэл та тараасан мэдэгдэл, ярилцлагадаа дандаа галт зэвсэг хэрэглэх тухай хэл сэн байна. Долоодугаар сарын 1-нийх шиг үймээнийг гаргуулахг үйн тулд галт зэвсэг хэрэглэнэ гэсэн утгатай зүйл ярьсан бичлэг чинь байгаа шүү дээ.
Ж.Энхбаяр: -Та нар долоодугаар сарын 1, сонгуультай хол бож л яриад байх юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын цэргийн үйл ажиллагаанд оролцдог учраас байнга байлдааны бэлэн байдалд ёстой. Мэргэн бууд даг чадвар эзэмшсэн байх учиртай. Битгий улс төр болгож асуудалд хандаач гэж та бүхнээс хүсье.
Э.Бат-Үүл: -Мэргэн буудаг чийн тусгай батальон байгуулах тухай ярихдаа долоодугаар сарын 1-ний үймээнтэй холбож ярьсан шүү дээ. Мэргэн буучийн батальон ЗХЖШын шууд удирдлагад байдаг. Гэтэл та салгаад мэдэлдээ авчихсан. Үүнд чинь л сэтгэл түгшээд байгаа юм.
Ж.Энхбаяр: -Мэргэн буучийн батальон байгуулах талаар Сайдын зөвлөлийн хурлаар яриагүй. Та протоколыг нь үз л дээ.
З.Энхболд: -Ц.Тогоогоос асууя. Та ныг ЗХЖШ-ын дарга байхад буюу долоодугаар сарын 1-нд хуягт тээвэрлэгч байлдааны машин ашигласан. Хэн ту шаал өгсөн бэ. Нууцад хамаа рах нэлээд олон зүйлийг Ж.Энхбаяр зад руулсныг юу гэж үзэж байна вэ.
Ц.Тогоо: -Тогтоосон тойргийн цэгт хуягт тээвэрлэгч машин үүрэг биелүүлсэн. Тухайн үед байгуулсан тусгай бүлгээс амаар үүрэг өгсөн. 7.62 мм-ийн автомат хэрэглэж байсан ч байлдааны сум тараагдаагүй. Хуулийн хүрээнд ажилласан. Бүхэлд нь авч үзвэл улсын нууцад хамаарах зүйл энэ дотор бий.
Э.Бат-Үүл: -Нулимс ас г аруулагч зэрэг тусгай хэрэгслээр хангаагүй тохиолдолд Зэвсэгт хүчнийг олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцуулахгүй гэсэн ойлголт той боллоо. Хэн ч тушаал өгсөн үүрэг биелүүлж болохг үй юм байна. Тэгэх л юм бол байлдааны ажиллагаа болох юм байна, тийм үү гэж Ц.Тогоогоос асуухад тэрбээр толгой дохив.
Ж.Энхбаяр: -Би иргэдийн хээ эсрэг зэвсэг хэрэглэх тухай хэзээ ч яриагүй. Ярихг үй гэдгийг хариуцлагатай хэлье. Асуулт, хариулт ийн өрнөв. 10.00 цагт эхэлсэн чуулганы хуралдаан 14.45 цагт завсарлаад 15.30 цагаас үргэлжилсэн юм. 17.00 цагийн үед Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэх асуудлаарх санал хураалтад 53 гишүүн оролцож, 34 нь сайдыг огцруулах үндэслэл алга гэж үзэв.