“Google” компани шинэ цахим дэлгүүрийнхээ нээлтийг хийлээ. “Google Play” нэртэй тус дэлгүүрээс дуу, кино, ном, тоглоом, хэ рэглээний программ зэргийг нэг дороос ху далдан авахаас гадна түрээсэлж болох аж. “Анд ройд маркет”, “Google music”, “Google eBookstore” зэ рэг цахим дэлгүүрээ “Google Play” нэр тэйгээр нэг дор төвлөрүүлж, хэрэглэгчдэдээ бэлэг барилаа. “Уг цахим дэлгүүрт 20 мянган дуу хадгалж, мөн хэдэн сая дуу татаж болох бөгөөд ингэснээр таны санд хадгалагдсан кон тент устах, шилжих, вирустэх зэрэг аюулаас ангижрах болно” хэмээн “Google”-ийн ца хим дэлгүүрийн захирал Жеми Розенберг мэдэгдлээ. Судлаачид “Google Play” салбартаа тэргүүлж, “Apple”, “Amazon” зэрэг цахим дэлг үүрээс илүү нэр хүнд, ашиг олно гэж үзэж байгаа юм. Мөн энэхүү дэлгүүрт 450 мянга гаруй андройд үйлдлийн системийн хэрэглээний программ, тоглоом байрлах юм. Тун удах гүй ухаалаг гар утсанд зориулсан цахим дэл гүүрээ тэд нээхээр зэхээд буй аж. Афганистаны цасан нурангинаас 37 цогцос гаргаж авлаа