АН-ынхан “Монгол хүн-2020” хөтөлбөр боловсруулахаар орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээс санал авсан билээ. Тэд тухайн аймаг, орон нутагт тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн шийдэх талаар иргэдээс гаргасан саналыг боловсруулж дууссан байна.
Эдийн засаг, хот төлөвлөлт, үйлдвэр байгуулах, хүний хөгжил гэх мэт өргөн хүрээг хамарсан тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх талаар аймаг бүрт зориулсан тусгай хөтөлбөр боловсруулсан аж. Өнөөдрөөс АН-ын удирдлагууд айм гийн төвүүдэд тодорхой хуваариар ажиллаж, уг хөтөлбөрөө танилцуулах нь. Нэг ёсондоо боловсруулсан хөтөлбөрөө иргэдтэй зөвшилцөж, “батлуулах” гэнэ.
АН-ын дарга Н.Алтанхуяг аж үйлдвэрийн, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгаар ажиллах юм байна. Амьдралд хэрэгжих, орон нутгийг хөгжүүлэх зөв бодлого боловсруулахын тулд иргэдийн саналыг сонсох ёстой гэж АН үзжээ. Уг хөтөлбөрийг иргэдэд нь танилцуулж, зөвшилцөх ажлаа тэд ирэх сарын дундуур дуусгах юм байна.
С.УУЛ