Энэ сарын 10-11-нд “Хос мастер” клубт олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-нд зориулсан эмэгтэй шатарчдын тэмцээн боллоо. 35 хүртэлх, 35-аас доош гэсэн хоёр насны ангиллаар зохиогдсон уг тэмцээнд нийт 19 тамирчин оролцлоо. Уг тэмцээн улсын аваргын хагас шигшээ тэмцээний дундуур зохиогдож байгаа тул их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нарын сайчуул тоглосонгүй.
Дүн гарахад 35-аас дээш насанд спортын мастер М.Хишигбаяр зуун хувийн амжилтаар түрүүлж, спортын мастер Г.Баярмаа, ФМ Ш.Батцэнгэл нар удаалав. М.Хишигбаяр нь шатрын спортын мастер цолтойгоос гадна 100 буудалт даамаар хичээллэж, улсын гурван удаагийн аварга болсон манай хашир туршлагатай мастеруудын нэг юм. Энэ ангилалд ердөө тавхан тамирчин өрсөлдсөн тул тойргийн журмаар өрсөлдсөн.
Харин 35-аас дээш насанд 13 шатарчин швейцарь сиистемээр зургаан тавил наадахад Б.Баярмаа, Э.Хулан тус бүр 5.5, Г.Сайханзаяа 4.0 оноогоор эхний гурван байрыг эзэллээ.

М.ОРГИЛ