Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо улс орон даяар нийгмийн захиалга аваад эхэлжээ. Тодруулбал, ард иргэд удахгүй болох УИХ-ын сонгуулиас юу хүсэж буйгаа чөлөөтөй илэрхийлж болох аж. Жишээлбэл, нефть боловсруулах үйлдвэр барих, эсвэл ажлын байр нэмэгдүүлэх гээд нийгэмд тулгамдсан олон асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ. Уг асуудлаар Өвөрхангай, Булган, Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчид Архангайд хуралджээ.
Ирэх долоо хоногт Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймаг цаашлаад говийн болон зүүн аймгийн иргэдийн санал хүсэлтийг сон сох аян үргэлжилнэ. Энэ сарын 25 хүртэл ард иргэдийн захиалга, хүсэлтийг сонсоод улс төрийн намуудтай гэрээ байгуулахаар төлөвлөсөн аж. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид том зүйл амлан гарч ирдэг, харин дараа нь хэн ч хариуцлага тооцдоггүй гаж тогтолцоог тус холбооныхон өөрчлөхөөр шийджээ.
Улс төрийн намууд тэдний энэ санаачилгыг эсэргүүцэж эхлээд байгаа гэнэ. Хэрэв ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол шинээр байгуулах гэрээний дагуу тодорхой арга хэмжээ авах аж.
Б.СҮРЭН