Улсын Дээд шүүх өчигдөр ИЗНН-ыг албан ёсоор бүртгэжээ. Д.Энхбатын НН, ИЗН хоёрын нэгдлийг Дээд шүүх хүлээн зөвшөөрөхгүй байсаар О.Бум-Ялагчийн НН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн.
Тиймээс ИЗН-ынхан дахин хуралдаж, нэрээ ИЗНН болгон өөрчлөх шийдвэр гаргаад Дээд шүүхэд хандсан юм. Тэгвэл Дээд шүүх ажлын 30 хоногийн хугацаанд багтан тэдний намыг бүртгэсэн байна.